Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ч.Намсрайжав: Мөнгөн ус хэн хаясан болохыг цагдаагийн байгууллага тогтооно
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансар хорооллын 51 дүгээр байрны долдугаар давхарт мөнгөн ус алдагдсан байна гэсэн мэдээлэл Шуурхай удирдлагын төвд 10 цагийн орчимд иржээ. Тус байрны орцны жижүүр цэвэрлэгээ хийж яваад мөнгөн ус асгарсан байхыг дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн байна. Мөн Шуурхай удирдлагын төвд дуулдлага өгсний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас шуурхай бүлэг гаргаж газар дээр нь ажиллаж зургаан цагийн турш ажилласны эцэст мөнгөн усны аюулыг арилгасан байна. Энэ талаар НОБГ-ын дэд дарга Ч.Намсрайжаваас тодрууллаа.
-Сансар хорооллын 51 дүгээр байрт мөнгөн ус алдагдсан байна. Энэ тухай тодруулаач. Бүрэн саармагжуулж чадсан уу?
-51 дүгээр байрны орцны жижүүр цэвэрлэгээгээ хийж яваад мөнгөн ус алдагдсан байхыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм билээ. Эргүүлээр явж байсан цагдаагийн албан хаагчид тус газрыг хамгаалалтад авч НОБГ, НМХГ, БЗД-ийн мэргэжлийн хяналт, онцгой байдлын газарт мэдэгдсэн. Үүний дагуу Шуурхай удирдлагын төвөөс баг гаргаж тус газарт очиж мөнгөн усыг саармагжуулах ажлыг зургаан цагийн турш авч хэрэгжүүлж, аюулгүй болгоод байна.
-Хэдий хэмжээний мөнгөн ус алдагдсан байсан юм бэ. Агаараас нь шинжилгээ хийхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэр их өндөр гарсан бэ?
-Бидний тооцоолж байгаагаар 6 мг мөнгөн ус алдагсан байсан. Мөнгөн ус өөрөө дэгдэмхий бодис. Тасалгааны агаарын хэм +12 байхад л агаарт дэгддэг. Тиймээс НМХГ-аас мөнгөн усны агаар дахь хэмжээг тогтоох сорьц авахад зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-7 дахин их байсан. Мөнгөн ус алдагдсан айлын үүд орчмоо агаарын сорьц авахад бараг 8 дахин илүү байсан. Манай албан хаагчид мөнгөн ус соруулж авдаг тусгай багажаар асгарсан байсан мөнгөн усыг соруулж авсан. Ингээд агаар дахь мөнгөн усыг саарамгжуулахын тулд орцны хаалга цонхыг нээж, магнийн уусмалаар хоёр дахин ариутгал хийж зургаан цагийн дараа дахин агаараас сорьц авахад зөвшөөрөгдөх хэмжээндээ хүрсэн.
-Хүний эрүүл мэндэд маш муу гэдэг шүү дээ. Бие нь муудсан хүн байсан уу?
-Одоохондоо мэдэгдсэн зүйл алга. Гэхдээ орцны жижүүрийг дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэлд очиж үзүүлэхийг зөвлөсөн.
-Мөнгөн усыг хэн асгасан болохыг тогтоосон уу.Шалтгаан нөхцөл нь юу байсан юм бол?
-Тэр мөнгөн усыг хэн ямар зорилгоор тэнд хаясан болохыг цагдаа, тагнуулын байгууллага тогтооно. Мөнгөн ус алдагдсан айл болон хажуугийн айлаас асууж байж тодруулах байх.









Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансар хорооллын 51 дүгээр байрны долдугаар давхарт мөнгөн ус алдагдсан байна гэсэн мэдээлэл Шуурхай удирдлагын төвд 10 цагийн орчимд иржээ. Тус байрны орцны жижүүр цэвэрлэгээ хийж яваад мөнгөн ус асгарсан байхыг дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн байна. Мөн Шуурхай удирдлагын төвд дуулдлага өгсний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас шуурхай бүлэг гаргаж газар дээр нь ажиллаж зургаан цагийн турш ажилласны эцэст мөнгөн усны аюулыг арилгасан байна. Энэ талаар НОБГ-ын дэд дарга Ч.Намсрайжаваас тодрууллаа.-Сансар хорооллын 51 дүгээр байрт мөнгөн ус алдагдсан байна. Энэ тухай тодруулаач. Бүрэн саармагжуулж чадсан уу?
-51 дүгээр байрны орцны жижүүр цэвэрлэгээгээ хийж яваад мөнгөн ус алдагдсан байхыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм билээ. Эргүүлээр явж байсан цагдаагийн албан хаагчид тус газрыг хамгаалалтад авч НОБГ, НМХГ, БЗД-ийн мэргэжлийн хяналт, онцгой байдлын газарт мэдэгдсэн. Үүний дагуу Шуурхай удирдлагын төвөөс баг гаргаж тус газарт очиж мөнгөн усыг саармагжуулах ажлыг зургаан цагийн турш авч хэрэгжүүлж, аюулгүй болгоод байна.
-Хэдий хэмжээний мөнгөн ус алдагдсан байсан юм бэ. Агаараас нь шинжилгээ хийхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэр их өндөр гарсан бэ?
-Бидний тооцоолж байгаагаар 6 мг мөнгөн ус алдагсан байсан. Мөнгөн ус өөрөө дэгдэмхий бодис. Тасалгааны агаарын хэм +12 байхад л агаарт дэгддэг. Тиймээс НМХГ-аас мөнгөн усны агаар дахь хэмжээг тогтоох сорьц авахад зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-7 дахин их байсан. Мөнгөн ус алдагдсан айлын үүд орчмоо агаарын сорьц авахад бараг 8 дахин илүү байсан. Манай албан хаагчид мөнгөн ус соруулж авдаг тусгай багажаар асгарсан байсан мөнгөн усыг соруулж авсан. Ингээд агаар дахь мөнгөн усыг саарамгжуулахын тулд орцны хаалга цонхыг нээж, магнийн уусмалаар хоёр дахин ариутгал хийж зургаан цагийн дараа дахин агаараас сорьц авахад зөвшөөрөгдөх хэмжээндээ хүрсэн.
-Хүний эрүүл мэндэд маш муу гэдэг шүү дээ. Бие нь муудсан хүн байсан уу?
-Одоохондоо мэдэгдсэн зүйл алга. Гэхдээ орцны жижүүрийг дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэлд очиж үзүүлэхийг зөвлөсөн.
-Мөнгөн усыг хэн асгасан болохыг тогтоосон уу.Шалтгаан нөхцөл нь юу байсан юм бол?
-Тэр мөнгөн усыг хэн ямар зорилгоор тэнд хаясан болохыг цагдаа, тагнуулын байгууллага тогтооно. Мөнгөн ус алдагдсан айл болон хажуугийн айлаас асууж байж тодруулах байх.









Гэрэл зургийг Ү.Одбаяр Г.Даваа
0 Сэтгэгдэл
























