Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Газрын тухай хэлэлцүүлэг болно
Ирэх долоо хоногийн даваа гаригт 10 цагаас нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэзэр эзэмшүүлэх, ашиглуулах, өвчлүүлэхтэй холбогдуулан үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт бичгүүдийн төслийг нийслэлийн иргэдэд танилцуулж, гарсан саналыг төсөлд тусгахаар хэлэлцүүлэх юм байна. Нээлттэй хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, НЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан,  Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэг, ХААИС-ийн багш н.Нямсүрэн /Ph.D/ нар оролцож иргэдэд дээрх баримт бичгүүдийг танилцуулах аж. Уг хэлэлцүүлгээр боловсруулсан журам аргачлалын төсөлд иргэдээс гаргасан саналуудыг тусган илүү боловсронгуй болгон НИТХ-аар оруулж батлуулах бололцоотой болох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан