Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Олимпын гудамжны замыг нээлээ
Гадаад харилцааны яамны уулзвараас Замын цагдаагийн газрын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дууслаа. Хэвтээ тэмдэглэгээний ажил өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр замыг бүрэн нээлээ. Олимпын гудамжны засвар хоёр өдрийн дараа дуусах байсан ч “Экспресс зам” компани ийнхүү хугацаанаас өмнө хүлээлгэн өгч байна. Одоогийн байдлаар Олимпын гудамжнаас гадна дөрвөн хэсэгт зам хаалттай байгаа юм. Чулуун-Овооны тойргоос Амгалангийн троллейбусны эцсийн буудал хүрэх 1.8 км замыг урсгалаар нь хэсэгчилж хаасан. Хучилтын ажил зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл хийх аж.
Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх хоёр км замыг тавдугаар сарын 25-ны өглөө нээх төлөвлөгөөтэй байгаа. Хасбаатарын гудамж буюу гуравдугаар хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш 460 метр авто замыг мөн 25-ны өдөр нээх аж. Сэлбийн хос гүүрний хойд талын хөдөлгөөнийг долдугаар сарын 9-ний өдөр хүртэл хааж, гүүрийн барилгын ажил хийхээр болсон байна. Барилгын ажлыг “Мотор сервис” компани гүйцэтгэж байгаа юм.

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан