Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Астмыг нарны гэрлээр эмчлэх үү
Лондоны Кингс коллежийн судлаачид астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин хүндрэх нэг шалтгаан хүний биед витамин Д дутагдсантай холбоотой байдаг хэмээн дүгнээд байна. Тийм ч учраас гуурсан хоолойн багтраатай өвчтөнүүд витамин Д хэрэглэж байвал эрүүл мэндэд нь тустай гэж зөвлөж байна. Гэхдээ байнга эм тариа хэрэглэдэг өвчтөнүүдийн хувьд эм танд тийм ч сүжигтэй ханддаггүй. Тиймээс эмгүйгээр витамин Д-г биедээ шингээх хамгийн сайн арга болох нарны гэрэлд хангалттай хугацааг өнгөрүүлвэл өвчнөө хүндрүүлэхгүй байж болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Гэхдээ энэ зөвхөн судалгааны түвшинд яригдаж байгаа бөгөөд Д витамин астма өвчний эсрэг ямар үйлчлэл үзүүлэхийг тухайлан судалж, шинжилж эхлээгүй байгаа юм байна. Витамин Д нь зөвхөн астма гэлтгүй нийтдээ харшилтай хүмүүст сайнаар нөлөөлдөг ажээ. Учир нь, уг витамин хүний дархлалын систем дэх хэт идэвхжиж мэдрэгшсэн хэсгийг тайвшруулж, намжаах үйлчилгээ үзүүлдэг байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан