Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Тарбозавр батаарыг гадаадад худалдаалсан хэрэгт Монгол Улсын найман иргэнийг шалгаж байна
АНУ-д дуудлага худалдаагаар худалдаалагдах гэж байсан Тарбозавр батаарыг манай улс жил гаруйн дараа эх орондоо авчраад байгаа билээ. Энэхүү батаарын яс нь зөвхөн монголоос олддогоороо онцлогтой. Тэр дундаа Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Нэмэхтийн хөндийгөөс олддог. Батаарын яс нь ч тэр газраас олдсон болох нь шинжилгээгээр тогтлогдсон аж.
Энэхүү түүхийн үнэт олдворыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Хэрэгт Монгол улсын иргэн Ө, Ө, Б, Э, Д, Г, О, И нарын найман хүнийг Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан Монгол улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн гэх хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Гэхдээ дээрх найман хүнээс гурав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгааг эх сурвалж өгүүллээ. Сэжигтнүүд үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар малтаж, бусдад нийлүүлдэг байсан ба 1999-2001 онуудад палентиологийн хайгуулыг хууль бусаар хийх, олдворуудыг худалдсан тохиолдолд орлогыг хувааж авах талаар хууль бус гэрээ байгуулсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоожээ.
Энэ хэрэгт АНУ-ын иргэн Эрик Прокопи /Prokopi Eric/, Япон улсад оршин суух АНУ-ын иргэн Холлис Баттс /Hollis Butts/, Их Британ Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн Крисс Мүүри /Chris Moore/ нар нь холбоотой болохыг ч нотлох баримтаар тогтоожээ. Хэргийн холбогдогчид нь Монгол улсад удаа дараа ирж байсан нь Хил Хамгаалах Ерөнхий Газрын лавлагаа, сэжигтэн этгээдүүдийн гэрт хийсэн нэгжлэгийн явцад хураан авсан Т, Ө, О нарын хамт үлэг гүрвэлийн олдворт газруудаар явсан, хууль бусаар малтлага хийсэн зэрэг гэрэл зургууд, захидал, худалдах үлэг гүрвэлийн ясыг хэрхэн тээвэрлэх замын маршрутыг дурьдсан гадаадын иргэдтэй харилцсан цахим шуудан, зураг бүхий цомогт хуулбарласан үлэг гүрвэлийн цэвэрлэгээ хийгээгүй чулуужсан яс, хэлхээ ясны зураг зэрэг нотлох баримтуудаар дээрх этгээдүүд нь Монгол улсын Түүх, соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хууль бусаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж гадаад улсын иргэдэд худалдаалж байсан нь тогтоогдоод байна.
Монгол улсын хилээр хууль бусаар соёлын өв дурсгал, үнэт олдворын зүйл удаа дараа /овор их хэмжээ ихтэй/ гарсан байхад хуулийн дагуу хяналт тавьж ажиллах ёстой. Гэтэл тэр үеийн БСШУЯ, ГЕГ, ХХЕГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнууд албан тушаалдаа хайнга хандсан байна гэж Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгахаар болсон байна.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан