Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ЭМЯ-ны экс удирдлагуудын мөрдөн байцаалт дуусаагүй байна
Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа нэгэн хэрэг бол Эрүүл мэндийн яамны экс удирдлагуудтай холбоотой тендерийн хэрэг юм. Эрүүл мэндийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга болон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Түмэндэмбэрэл нар нь тус яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг шалгаруулахдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан болох нь хэргийн мөрдөн байцаалтаар тогтоожээ. Тэд хэргийг үйлдэхдээ эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж нийлүүлэлгүйгээр хуурамч бичиг баримт үйлдэж, капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлж улсын төсвийн хөрөнгийг  онц их хэмжээгээр завшсан байна. Энэ хэрэгт Т, О, Т, Б, Г, Б нарын зургаан хүнийг сэжигтнээр татан шалгаж байна.
Мөн хэргийн мөрдөн байцаалтаар “ЛАБТЕХ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхдаа бүх санхүүжилтийг авсан, мөн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Саммитмедикал сервис” ХХК-иар гүйцэтгүүлжээ. Гэтэл гэрээг хавсран гүйцэтгэгчээр оролцсон “Саммит медикал сервис” ХХК нь Имрайн шинэ аппарад оруулж ирж нийлүүлэх ёстой байж. Гэтэл шинэ аппарат авчралгүй хуучин аппарад хилээр оруулжээ. Мөн “Лабтех” ХХК нь ЭМЯ-наас явуулын гурван эмнэлгийн автомашин, тоног төхөөрөмж худалдан авах тендерт шалгарч суурьлуулсан тоног төхөөрөмжүүд нь бүгд ХБНГУ-д үйлдвэрлэсэн гэх боловч техникийн хийц, хүчин чадал, бартаа туулах чадвар муутай, автомашинд мэс ажилбар хийхэд байх ёстой эмнэлгийн тоног төхөөрөмж нь бүрэн бус, хятад, солонгос, япон гэх мэт янз бүрийн улсын эмнэлэгийн хэрэгслээр тоноглосон машиныг  оруулсан болохыг тогтоожээ.
0 Сэтгэгдэл
Алтанхуяг ийг бас шалгаасай билээ
Хамгийн их уншсан