Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Авлига өгч албан тушаал дэвшсэн Сэлэнгийн эрүүгийн тасгийн даргыг хорьжээ
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг өнгөрсөн мягмар гараг буюу 21-ний өдөр цагдан хорьжээ. Түүнийг бусдад авлигал өгч албан тушаал дэвшсэн, олон удаагийн давтан үйлдлээр албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, хахууль авсан хэрэгт буруутгасан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.
Хамгийн гол нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас хошууч П.Өлзийсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр таван удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Гэсэн ч гэрч, хохирогчдыг дарамтлаж буруу мэдүүлэг өгүүлэх, танил талдаа авлигал өгөх зэргээр аргалаад өнгөрдөг байжээ. Харин тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлснээсээ хойш дөрвөн удаа шүүхээр шалгагдсан байдаг.
Тухайлбал өнгөрсөн жил АТГ-ын мөрдөн байцаагч Бат-Олзвойтой бүлэглэж, бусдыг зодож, дарамтлан эрүү шүүлт тулгасан хэргээр шүүхээр орсон ч сурсан зангаараа энэ хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байна. Гэхдээ прокурорын байгууллагаас түүний холбогдсон эрүү шүүлт тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолд эсэргүүцэл бичиж, шүүхэд хандаад байгаа талаар хууль хяналтын байгууллагынхны дунд ид шуугиж байгаа юм.
Булавч бултайна, даравч дардайна гэдэг шиг бусдад эрүү шүүлт тулгасан гэх өмнөх хэрэг нь эцэслэн шийдэгдэж амжаагүй байхад П.Өлзийсайханд дахин өөр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэлээ. Одоо түүнийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 23.3-т зааснаар “Цагдаа олон нийтийн байцаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан”, 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар “Цагдаа болон нийгмийг хамгаалах үүргээ биелүүлж байгаа төрийн албан хаагчийг зодож танхайрсан”, 269 дүгээр зүйлийн 269.2.2-т зааснаар “Бусдад их хэмжээний хээл хахууль өгч албан тушаал дэвшсэн, бусдаас хахууль авсан” гэх гурван зүйл аниар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
П.Өлзийсайхан нь цагдаагийн сургууль төгсөж Сэлэнгэ аймагт хуваарилагдсанаасаа хойш тус аймгийн Цагдаагийн хэлтэст 18 жил ажиллаж байгаа юм байна. Түүнийг гавтай хэрэг илрүүлж үзээгүй ч, Эрүүгийн тасгийн дарга хүртэл дэвшсэнд гайхах хүн олон байдаг гэнэ. Албан тушаалаараа бусдыг айлган сүрдүүлж сурсан түүний эхнэр нь Сэлэнгэ аймгийн төвд 24 цагийн турш архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг “Хөхчулуут” гэх хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм байна. Сэлэнгэ аймагт П.Өлзийсайхан даргын дэлгүүрийг хааж, зүрхлэх цагдаа, төрийн албан хаагч байдаггүй тул эхнэр нь Алтанбулагийн хилээр зөвшөөрлийн бичиггүй архи, пиво оруулж ирдэг талаар Сэлэнгэ аймгийн иргэд ам дамжин ярьж байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн орон нутаг дахь хөрөнгөжсөн цагдаа нарын нэг юм. Гэхдээ ямар ч байсан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно. Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл