Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Цагдаагийнхан цахим луйварт өртөхгүй байхыг анхаарууллаа
Цагдаагийн ерөнхий газраас цахим гэмт хэрэгтэй холбоотой иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргалаа.
АНУ, БНХАУ гээд хэд хэдэн улсын иргэдийн гар утсанд энэ сарын 19-21-нд +14166177531 дугаараас "Та ноён Мак Хилс болон хатагтай Синди Хилс нарын 1.5 сая ам.долларын хандив хүлээн авагчаар сонгогдлоо. Ингэхийн тулд та өөрийн бүтэн овог нэрээ hillsfamily105@gmail.com хаяг руу илгээх шаардлагатай" гэсэн утгатай мессэж иржээ. Энэ дугаараас манай улсын иргэдийн утсанд ч мессэж ирсэн аж.
Цагдаагийнхны мэдээлснээр +14166177531 дугаар нь Канад улсын Торонто хотод бүртгэлтэй юм байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Миссоури мужид Мак Хилс, Синди Хилсийн гэр бүл "Powerball MOLottary" нэртэй сугалаанд түрүүлж 293.750.000 ам.доллар хожсонтой холбоотой дээрх мессэжийг түгээж байж болзошгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагынхан цахим гэмт хэрэгтнүүд тэдний гэр бүлийн мэдээллийг ашиглан цахим луйврын гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэж таамаглаж байна.
Цахим гэмт хэргийн энэ төрөл нь иргэдэд ямар нэг байдлаар сугалаанд санамсаргүй байдлаар хожсон, хэн нэгнээс их хэмжээний өв хөрөнгийг өвлөх болсон эсвэл их хэмжээний хандив хүлээн авагч боллоо гэх зэргээр хууран мэхэлж, хариуд нь хувь хүний мэдээллийг шаардан авдаг, улмаар тухайн мэдээллийг олон улсад гэмт хэргийн материал болгон ашигладаг аж. Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэн нэгэн этгээдэд өөрийн хувийн мэдээллээ алдахгүйн тулд илгээгч этгээд нь тодорхойгүй цахим шуудан, мессэж, түүгээр дамжсан вэб холбоосыг ашиглахгүй байхыг цагдаагийнхан анхааруулж байна.

0 Сэтгэгдэл