Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дөрвөн замыг хааж засвар хийнэ
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлтийн ажил хэд хэдэн газар явагдаж байна. Засвар хийж байгаа 19-р хорооллын арын 4 км авто замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур "Петровис" шатахуун түгээх станц хүрэх 500 метр зам,  Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1,8 км авто зам, Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхасын төвийн баруун хойд уулзвар хүртэлх 460 метр автозам,  Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн замууд тус тус хаалттай байна. Өнөөдрөөс Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийх бол 05 сарын 27 буюу даваа гарагаас  СХД-ийн  Үйлдвэрчний эвлэлийн гудамжны "Баянхошуу" чиглэлийн 3,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлж,  Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1,4 км авто замыг хааж хучилтын ажил хийнэ.
 5-р сарын 25-ны 12 цагт Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Эх нялхасын баруун талын 460 метр авто замын хөдөлгөөнийг нээж үргэлжлүүлэн 06 сарын 01-ны өдрийг хүртэл Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг хааж зам засварын ажил хийхээр төлөвлөжээ. Тиймээс иргэд энэ өдрүүдэд хаагдсан замуудын маршрутаа зөв тодорхойлж, явахыг сануулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан