У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
KFC-гийн түүхээс

Ердөө 6-р ангийн боловсролтой Гарлан Сандерс 40 хүртлээ дугуй зарж, галч хийж, цэрэгт алба хааж, кондуктороор ажиллаж, фермерийн туслах байж, түгээгчээр гүйж, товчхон хэлэхэд олон арван мэргэжил сольж үзжээ. Гэвч тогтож удаан ажилласан газар нэг ч байсангүй. Гэр бүл нь зутруухан амьдардаг байсан ч эхнэр нь нөхөртөө итгэл алдарсангүй хүнд бэрхшээлийг давж гарах гэж нөхөртөө чадахараа туслаж байсан байдаг. 1930 онд Сандерс авто засварын газар нээжээ.
Тэгээд үйлчлүүлэгчиддээ зориулсан жижигхэн цайны газар нээх хэрэгтэй юм байна гэж шийдээд жижигхэн өрөөг цайны газар болгон тохижуулав. Өрөөнд ширээ, зургаан ширхэг сандал л байж. Хоолыг Сандерс өөрөө гэрийнхээ галын өрөөнд бэлтгэнэ. Тун удалгүй мань хүний авто засварын газар нь цайны газрынхаа шарсан тахиагаар Кентукки муж даяар алдартай болох нь тэр. Шарсан тахиаг “Гарлан Сандерсийн шарсан кентукки дэгдээхэй” гэж нэрлэжээ. Тахиаг амтлахын тулд Сандерсийн хийдэг 11 нэр төрлийн орцтой тусгай амтлагчийг үйлчлүүлэгч болгон нь онцлох болж. 1937 он гэхэд Сандерс нь “Sanders Court & Cafe” нэртэй замын буудал, бас түргэн хоолны ресторан нээсэн байдаг. 1950-д он гэхэд Сандерс өөрийнхөө шарсан дэгдээхэйг Америкийн бусад олон зоогийн газруудаар зарах болж, 1960 он гэхэд бүх Америк даяар хэдэн зуун зоогийн газар Сандерсийн үйлчилгээг авдаг болсон байсан юм.

0 Сэтгэгдэл