Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүүхдийн баяраар талбайн хоёр талын замыг хаана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 06-р сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн үйл ажиллагаа болно. Баярын арга хэмжээний үеэр  автозамын түгжрэл үүсэхээс сэргийлж, Сүхбаатарын талбайн хоёр талын урсгалыг 07-17 цагийн хооронд хаах учраас төв талбайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэд 07 цагаас өмнө ажлын байрандаа очсон байх шаардлагатайг ажлын хэсгээс санууллаа.
Мөн Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар буюу Төв шуудангийн арын замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ өдөр Хангарьд ордны зогсоолд машинаа үнэгүй төлбөргүй байрлуулах боломжтой. Баярын өмнөх өдрүүдэд төв талбайд чийгтэй цэвэрлэгээ  хийж, хогийн сав олноор байрлуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ өдөр төв талбайд худалдаа үйлчилгээ явуулах аж  ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст түр зөвшөөрөл олгохын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс зөвлөмж,  мэдэгдэл хүргүүлэхийг нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан