Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нууцаар химийн зэвсэг үйлдвэрлэж байжээ

Нууцаар химийн зэвсэг үйлдвэрлэж байсан “Аль-Кайда” бүлэглэлийн салбарыг Иракаас илрүүлсэн тухай тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдлээ.Төлөөлөгчийн мэдээлснээр зарин, иприт гэсэн химийн хорт хий үйлдвэрлэдэг хоёр үйлдвэрийг Багдад хотоос, бас нэг үйлдвэрийг өөр мужаас илрүүлсэн байна. Хорт хийг Ирак, Европ болон Хойд Америкийн нутагт хэрэглэхээр төлөвлөөд байж. Үүнээс гадна үйлдвэрээс бага оврын онгоцны загвар олсон болохоор ийм жижиг онгоц ашиглан хорт хийг цацахаар зэхэж байсан гэж таамаглажээ. Үйлдвэрт ажиллаж байсан таван хүнийг баривчлахад  тэд алан хядах ажиллагаа хийхээр зэхэж байсан гэдгээ хүлээсэн байна.
Зарин нь нацистуудын нээсэн мэдрэл саажуулах үйлчилгээтэй хордуулах бодис юм. Нэг литр агаарт граммыг мянга хуваасны 70-тай тэнцэх хэмжээнд агуулагдаж байхад л нэг минутын дараа хүнийг үхэлд хүргэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан