Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
МИАТ-ын шүүх хурлыг хойшлууллаа
МИАТ компанийн удирдлагууд өөр бусад байгууллагынхантай хамтран Дайны эрсдэлийн даатгал нэрийн дор их хэмжээний мөнгө завшсан хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэх байсан ч хойшилсон байна. ШШГЕГ-ын харьяа цагдан хорин 401 дүгээр ангид болох байсан шүүх хурлыг шүүгдэгч, Коммер эрхэлсэн дэд захирал байсан Ч.Хоролсүрэн өмгөөлөгчөө сольсон учир, өмгөөлөгчдөд нь хавтас хэрэгтэй танилцах боломж олгох үүднээс ийн хойшлуулжээ.
Энэ хэрэгт МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон,  коммер эрхэлсэн дэд захирал Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Монголиан эйртранспорт групп” компанийн захирал С.Батхишиг, “МИАТ” компанийн дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ, “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал Н.Гантөмөр, Голомт банкны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэг нарыг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, мөнгө угаасан зүйл ангиар буруутган яллагдагчаар татсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан