Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
О.Магнай есөн цэргээ халжээ
ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн бас нэгэн мэдээлэл нь есөн ажилтнаа халсан
тухайгаа хэллээ. Тус газрын улсын байцаагч Мөнхсолонго нь Оллоо ТВ-ийн
удирдлагуудыг утсаар дуудан дарамталж, торгуулийн дээд хэмжээгээр
торгоно гэж сүрдүүлжээ. Мөн утсаа ярихдаа төрийн нэр хүндийг өмнөө барьж бүдүүлэг загнасан гэж тус Оллоо ТВ-ээс гомдол гаргажээ. Үүний дагуу О.Магнай дарга Мөнхсолонго тэргүүтэй есөн байцаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн тухайгаа мэдэгдлээ. Тэрээр, “Төрийн албан бол үйлчилгээ л үзүүлэх ёстой. Түүнээс хүн дарамталж, айлган сүрдүүлдэг байх ёсгүй. Манай төрийн албаныхан суудалдаа мөнх байх юм шиг боддог болж. Халагдсан есөн хүн дотор ажлаа хийдэггүй, идэвхи санаачлага гаргадаггүй, ажил тасалдаг, ажлын цагаар унтдаг хүмүүс бий. Би энэ албан тушаалд ирээд долоон сар болж байна. Энэ хугацаанд нэг ч хүн чөлөөлөөгүй. Харин ажил авахдаа хэлсэн. Хэн ажил хийдэг, хэн нь хийдэггүй вэ гэдгийг би тодорхой хугацаанд харна. Хийж чадахгүй бол явуулна гэдгээ хэлсэн” гэв.
О.Магнай дарга энэ тухайгаа Төрийн албаны зөвлөлд ч мэдэгдэнэ гэлээ.
Дэмжиж бна Магнай
ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн бас нэгэн мэдээлэл нь есөн ажилтнаа халсан
тухайгаа хэллээ. Тус газрын улсын байцаагч Мөнхсолонго нь Оллоо ТВ-ийн
удирдлагуудыг утсаар дуудан дарамталж, торгуулийн дээд хэмжээгээр
торгоно гэж сүрдүүлжээ. Мөн утсаа ярихдаа төрийн нэр хүндийг өмнөө барьж бүдүүлэг загнасан гэж тус Оллоо ТВ-ээс гомдол гаргажээ. Үүний дагуу О.Магнай дарга Мөнхсолонго тэргүүтэй есөн байцаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн тухайгаа мэдэгдлээ. Тэрээр, “Төрийн албан бол үйлчилгээ л үзүүлэх ёстой. Түүнээс хүн дарамталж, айлган сүрдүүлдэг байх ёсгүй. Манай төрийн албаныхан суудалдаа мөнх байх юм шиг боддог болж. Халагдсан есөн хүн дотор ажлаа хийдэггүй, идэвхи санаачлага гаргадаггүй, ажил тасалдаг, ажлын цагаар унтдаг хүмүүс бий. Би энэ албан тушаалд ирээд долоон сар болж байна. Энэ хугацаанд нэг ч хүн чөлөөлөөгүй. Харин ажил авахдаа хэлсэн. Хэн ажил хийдэг, хэн нь хийдэггүй вэ гэдгийг би тодорхой хугацаанд харна. Хийж чадахгүй бол явуулна гэдгээ хэлсэн” гэв. О.Магнай дарга энэ тухайгаа Төрийн албаны зөвлөлд ч мэдэгдэнэ гэлээ.
Д.Гал
0 Сэтгэгдэл
2013.06.03
























