"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Хотын хогийг хоёр ээлжээр цэвэрлэнэ
“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг сайжруулах нэгдсэн арга хэмжээг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогийн уутны хэрэглээг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм. Мөн орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжинд хог хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэхээр боллоо.
Шинэ менежментийн дагуу айл өрх бүрийг хог хаягдал хийх зориулалтын уутаар үнэгүй хангах бол аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү уутыг худалдан авах юм. Гэхдээ хогийн уутаар хангах ажлыг эх орны үйлдвэрлэлийг дэмжих замаар холбогдох хууль тогтоолд нийцүүлэн зохион байгуулж ажиллах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг 05:00 цагаас 21:00 цаг хүртэл 2 ээлжийн зохион байгуулалтаар тогтмол, тасралтгүй цэвэрлэж эхлээд байна.
Мөн зуслангийн ам бүр дээр 2 эко ажилтан ажиллуулахаар болж, эко ажилтнууд нь орчин тойрноо цэвэр цэмцгэр, хоггүй байлгах, ил задгай тархсан хог хаягдлыг түүж цэвэрлэх, хогийн цэг дээр хог шатаалгахгүй байх үүргийг хүлээн ажиллана. Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлж эхэлснээр хотын үйлчилгээ сайжран, байгаль орчны бохирдол, агаарын тоосжилт тодорхой хувиар буурч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж албаныхан онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг сайжруулах нэгдсэн арга хэмжээг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогийн уутны хэрэглээг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм. Мөн орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжинд хог хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэхээр боллоо.Шинэ менежментийн дагуу айл өрх бүрийг хог хаягдал хийх зориулалтын уутаар үнэгүй хангах бол аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү уутыг худалдан авах юм. Гэхдээ хогийн уутаар хангах ажлыг эх орны үйлдвэрлэлийг дэмжих замаар холбогдох хууль тогтоолд нийцүүлэн зохион байгуулж ажиллах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг 05:00 цагаас 21:00 цаг хүртэл 2 ээлжийн зохион байгуулалтаар тогтмол, тасралтгүй цэвэрлэж эхлээд байна.
Мөн зуслангийн ам бүр дээр 2 эко ажилтан ажиллуулахаар болж, эко ажилтнууд нь орчин тойрноо цэвэр цэмцгэр, хоггүй байлгах, ил задгай тархсан хог хаягдлыг түүж цэвэрлэх, хогийн цэг дээр хог шатаалгахгүй байх үүргийг хүлээн ажиллана. Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлж эхэлснээр хотын үйлчилгээ сайжран, байгаль орчны бохирдол, агаарын тоосжилт тодорхой хувиар буурч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж албаныхан онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























