Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Залуус “Хайрын хүчээр Хавдрын эсрэг” тайван жагсаалд нэгдэнэ

Сүүлийн үед Монголд хавдрын өвчлөл ихэсч байна. 2011 оны сүүлч, 2012 оны эхээр нийтдээ 3272 хүн хорт хавдар өвчний улмаас нас барсан судалгааг Хавдар судлалын үндэсний төв гаргасан байна. Хамгийн эмгэнэлтэй, санаа зовоож буй асуудал нь энэхүү хавдрын өвчнөөр бага насны хүүхдүүд өвдөх нь нэмэгдсээр байгаа явдал юм. Монголын ирээдүй болсон олон хүүхэдзалуус амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирон, хүнд өвчнөөр өвдөж шаналан зовж байна. Эдгээрийн нэг ньТанан хэмээх 4 настай охин тархины хорт хавдартай хэмээн оншлогдон 2013 оныг дуустал 1 жилийн хугацаанд Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Одоо Танан охин Солонгос улсын Самсунг эмнэлэгт эмчүүлж байгаа юм. Бяцхан охиныг бүрэн эмчлүүлэхэд 180 сая төгрөгийн эмчилгээ шаардлагатай байна. Тиймээс Танан охины эмчилгээний зардалд тус болох мөн энэ өвчнөөр оношлогдсон олон хүүхдүүдэд туслах гүүр нь болох, элдэв хорт зуршлаас татгалзаж, хорт хавдраас урдчилан сэргийлэх,энэ талын мэдээллээр олон нийтийг хангах, анхааруулах зорилгоор МЗХ, “Хайрын дархлаа” ТББ, “Үүжгэнэ Жүүжгэнэ” өглөөний клуб хамтран “Хайрын хүчээр Хавдрын эсрэг” алхалт, тайван жагсаалыг 6-р  сарын 8-ны 11 цагт зохион байгуулах гэж байна. Энэхүү тайван жагсаалд олон залуус нэгдэхээ илэрхийлээд байгаа бөгөөд  Сүхбаатарын талбай - Баруун 4-н зам - Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар явагдах юм байна. Түүнчлэн энэхүү үйл ажиллагаанд хамрагдахыг хүссэн залуус, хамт олон цагаан өнгийн хувцасаар жигдэрч өөрсдийн уриа лоозон бэлдэж болох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан