Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
С.Дэмбэрэл: Сайн хууль баталж чадаагүй

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс тодрууллаа.

-Хувь хүмүүс дансандаа их хэмжээний мөнгөтэй байх нь мөнгө угаасны илрэл үү гэсэн хардлага нийгэмд бий боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Би үүнд маш их санаа зовж байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх үед “Санхүүгийн мэдээллийн алба бие даасан хараат бусаар ажиллаж чадах уу” гэж асуусан. Учир нь, эхний заалтдаа бие даасан, хараат бус гэсэн хэр нь хоёр дахьд нь хэн нэгнээс хараат, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал шийдвэрээр явдаг байх гэж заасан байна лээ. Хэдийгээр бүтэц бүрэлдэхүүндээ хараат бус байгууллагыг оруулсан гэж байгаа ч надад маш эргэлзээтэй санагдсан. Өөрөөр хэлбэл, мөнгө угаахын эсрэг гэсэн нэрээр хувь хүний нууцад халдах нь. Энэ нь ямар ч шалтгаангүйгээр өөр зүйлийн арга хэрэгсэл болох талтай.
Тиймээс институц буюу мөнгө угаадаг хэрэгтэй тэмцдэг байгууллагуудынхаа хараат бус бие даасан байдлыг хангах ёстой байна. Үүнийг одоогийн баталсан хуульдаа сайн тусгаж өгч чадаагүй. Монголбанкаар дамжуулж мөнгө угааж болно шүү дээ. Түүнийг яаж шалгах юм. Энэ мэтийн асуудлыг сайн хэлэлцээгүй баталчихсан. Хугацаа нь шахуу байсан юм билээ. Хар жагсаалтад орно гээд айчихсан байсан.

-Иргэдийн зүгээс 20 сая төгрөгийн босго тогтоосон нь хэт явцуу гэж шүүмжилж байна. Гэтэл УИХ-ын гишүүний эхнэрийн дансанд их хэмжээний мөнгө байршиж байсан нь илэрлээ?
-Ё.Отгонбаярын эхнэрийн данстай холбоотой мөнгийг би мэдэхгүй байна. Отгонбаярын, Доржийн ч байна уу хэнийнх нь ч дансаар хоёр жилийн хугацаанд 10 гаруй удаа 20 сая төгрөгийн гүйлгээ маш олон хийгдэж байдаг. Тэр бүхнийг шалгах нь зүйтэй байх. Хууль хяналтын байгууллагынхан хүнийг шууд барьж хорьдог, шүүхээр нотлогдоогүй байхад нь гэр бүл рүү ордог, олон нийтэд зарладаг болчихож. Энэ чинь 1930-аад оны арга барил шүү дээ. Үүнийг цаашид цэгцлэх ёстой. Мөнгө угаахын эсрэг гэдэг нэрийн дор ямар нэг улс төрийн үйлдэл хийж болохгүй. Нөгөөтэйгүүр Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан эрх болох хувийн нууцад нь нэвтэрч болохгүй. Энэ бүхэнд хязгаартай хандаж, хэзээ, хаана, хэн, яаж гэдгийг хуульчилж, тогтоож өгөх ёстой. Тэгэхгүй бол буруу ашиглагдах хэлбэр байж болзошгүй.    
0 Сэтгэгдэл
Харин ч нэг суурьтай буурьтай хун шиг хэлж дээ. Энэ бол улс торжсон ЦАГДАА ямар болдогыг ухуулж байна даа.
Ene zunug uugaa ch medehev dee Americt ch adilhan $10000 tuunees deesh guilgee hiihed zaaval FBI d medeelj bh yostoi bdagshdee Medeej olon udaagiin guilgee hiivel yamar uchirtai bolohiig shalgadag bhooo
Хамгийн их уншсан