Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын эхнэрийн эргэлдүүлсэн мөнгөн дүн тодорхойгүй байна
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн цагдан хориод байгаа билээ. Энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд “О.Эрдэнэсолонго гэх эмэгтэйг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгасны үндсэн дээр прокурорын байгууллага шалгаж байна. Сэжигтэн дөрвөн банкинд 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн байсныг илрүүлж энэ сарын 5-нд саатуулан шалгаж байна. Одоохондоо мөнгөн дүнгийн тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй. Энэ мөнгийг ямар эх сурвалжаас авсан юм. Юунд зарцуулсан юм, татвар төлсөн юм уу гэдгийг шалгаж байна гэв” хэмээн мэдэгдэв.
Гэхдээ их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн болохоор шалгахаас аргагүй юм гэдгийг ч хэлсэн. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хувьд одоогийн байдлаар эхнэртэйгээ уулзах хүсэлтийг Прокурорын байгууллагад тавиагүй байгаа аж.
Үүсээд байгаа хэргийг сануулахад ЦЕГ-ын ОНХТ-ийн дарга, хурандаа Т.Сайнжаргал мэдээллэхдээ, “Иргэн О.Эрдэнэсолонгон нь Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкны дансаар 2009-2013 оны хооронд 13.9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг удаа дараагийн үйлдлээр өөрийн нэрийн дансаар байршуулсныг илрүүлсэн. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэсэн мэдээллийг өгч байсан билээ.

Д.Галхүү
0 Сэтгэгдэл
ЗОРИУД ТӨГРӨГИЙГ ДОЛЛАР ГЭЖ ЗАРЛАСАН БАЙНА. МОНГОЛЧУУДЫН ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРИЙН НЭГ ХЭЛБЭР
Хамгийн их уншсан