Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Рианна тайзан дээр согтуу гарсан уу
Дуучин Рианнагийн Антверпэд хийсэн тоглолт үзэгчдийнх нь сэтгэлд хүрсэнгүй. Рианна лхагва гаригт болсон тоглолтдоо  хоёр цаг шахам хоцорч ирчихээд ихэнх дуугаа бичлэг тавьж дуулсан нь үзэгчдийг ихээр бухимдуулжээ. Тэд бүр Рианнаг согтуу байсан байх гэж таамаглаж байгаагаа дуучны Твиттер хаягт хандан бичицгээж байна.   Тэрээр “We found love” дуугаа дуулахдаа хүртэл огтхон ч бүжиглэхгүй байсан нь фэнүүдийгээ үнэхээр гонсойлгож, “Риана согтуу юмуу эсвэл хөшчихсөн юм уу” хэмээн шүүмжилжээ. Дуучин тоглолтынхоо өмнөх шөнө үүрийн дөрвөн цаг хүртэл шоудсан учраас маргаашийнхаа тоглолтод ийнхүү бэлтгэлгүй оролцсон бололтой гэж хэвлэлүүд бичиж байна.  Харин дуучин бүсгүй энэ бүх шүүмжлэлийг үл тоо Парист зугаалж явна. Тэрээр энэ амралтын өдөр Парист мөн тоглолтоо хийх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан