Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нарыг мөнгө угаасан хэргээр шалгаж байна
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Петро Чайна дачин тамсаг” компанийн орлогоос мөнгө угаасан хэрэгт Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нарыг холбогдуулан шалгаж байгааг Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх өнөөдөр хэллээ. Энэ хэргийг саяхнаас ч шалгаж эхлээгүй аж. Оны өмнөөс шалгаж эхлээд байгаа юм байна.
“Петро Чайна Дачин тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан 2007 оноос өнөөг хүртлэх явж байгаа. Гэтэл энэ хугацааны орлогоос тодорхой хэмжээний мөнгийг Хонконгийн тодорхой банкны тодорхой данс руу нууцаар шилжүүлж байна гэсэн мэдээллийг Мөрдөн байцаах газар авч шалгажээ. Одоогийн байдлаар хоёр талын санхүүгийн байгууллагын аудитын дүгнэлтээр 417 мянган баррель буюу 40.5 сая ам.долларын дутагдал гарсан байна.
Хамгийн сүүлд гэхэд 216 мянган ам.доллар шилжсэн баримтыг цагдаагийн байгууллагынхан олжээ. Хятадын тал үүргээ ямар ч асуудалгүй биелүүлж байгаа бөгөөд шалгалтаар ямар ч зөрчил илрээгүй аж. Харин манай талаас энэ компанийг хариуцсан хүмүүс нууц аргаар зувчуулж байгааг тогтоожээ.

Д.Намнан

0 Сэтгэгдэл
Амарсайхан чинь ганц энэ Дачин тамсагаас авилга аваад зогсохгүй ш дээ,бүх л газрын тосны компаниудаас загнаж байгаад ч авдаг.Авилга аваад байгааг нь шалгаж байгаа юм чинь мөнгө угаах хэрэгт нь хамтраад байгаа авилга өгөөд байгаа Эн Пи Ай компаний ***** хүүхэн Солонмөчирийг бас шалгах хэрэгтэй.Амараа ахаа гээд гүйгээд байдаг юм гэсэн ш дээ.
Хамгийн их уншсан