Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Өнгө ба хар цагаан”-ны шилдгүүд тодорлоо
“Өнгө ба хар цагаан” дүрслэх урлагийн гэрэл зургийн нэгдсэн уралдаан болж өнгөрлөө. Энэ сарын 10-13-нд болсон эл уралдаанд 40 гаруй уран бүтээлч, 100 гаруй бүтээлээ ирүүлжээ. Тэдгээрээс гэрэл зургийн төрөлд тэргүүн байрт А.Цогтбаатарын “Амьдрал” зураг, удаах байрт Д.Даваанямын “Хүүхэд золиос биш”, гуравдугаар байрт В.Баттулгын бүтээл шалгарчээ. Харин дүрслэх урлагийн төрөлд нэгдүгээр байрт Ц.Одгэрэлийн “Нүүрс түүгч хүүхэд”, удаах байрыг Н.Ариунзаяагийн “Дэвэн тэмүүл”, О.Ганзоригийн “Зоосны уяа” бүтээл шалгарчээ. Энэ сарын 12-ныг Дэлхий дахинд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтаж манай улсад хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон тус уралдааныг зохион байгуулсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан