ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
МИАТ-ийн мөнгийг угаасан хэргийг шүүж эхэллээ
Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Л.Ганзоригоор даргалуулсан шүүх бүрэлдэхүүн өчигдөр өглөө 09:00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын зааланд Дайны эрсдэлийн даатгал нэрээр МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан Ч.Хоролсүрэн нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэж эхэллээ.

Шүүгдэгч Н.Гантөмөрийн өмгөөлөгч Ц.Жанцан Герман улсад албан томилолттой яваа учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Энэ дагуу бусад шүүгдэгчийн өмгөөлөгчид ч шүүх хурлыг хойшлуулахыг хүссэн боловч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Н.Гантөмөрт холбогдох хэргийг тусгаарлаж, шүүх хурлаа үргэлжлүүлэхээр болсон юм. Ингээд бүтэн өдрийн турш үргэлжилсэн шүүх хурал орой 19:30 цагийн үед дуусаагүй өмгөөлөгчид өмгөөллийн үгээ хэлж байв.
Улсын яллагч МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, МИАТ компанийн дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ, МИАТ компанид ажиллаж байгаад “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал болсон Н.Гантөмөр нарт Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, мөнгө угаасан гэж яллах дүгнэлт үйлджээ. Харин Голомт банкны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэгийг банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Шүүх хэргийг хэлэлцээд эдгээр хэрэгт шүүгдэгч нарын хэн нь ямар гэм буруутай болохыг тогтоох учиртай.
Тэдэнд холбогдох хэргийг бүтэн өдрийн турш хэлэлцсэн боловч шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаагүй л байлаа. Шүүх хурал өнөөдөр өглөө 09:00 цагт хоёр дахь өдрөө үргэлжлэх юм.

0 Сэтгэгдэл