Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Мандах нөхрийгөө гадуур шалгуулахыг хүсэв
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын эхнэр н.Мандах өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдэгдсэнээр хурандаа Д.Цогтбаатарыг хилс хэргээр цагдан хориод байгаа аж. Энэ талаар ярихдаа, “Сүүлийн өдрүүдэд хэвлэлээр нэг талаар барьсан гутаан доромжилсон мэдээлэлэ гарах боллоо. Миний нөхөр 2013 оны тавдугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа түдгэлзэн улсын нууц задруулсан хэрэгт холбогдон шалгуулсан. Энэ хэрэг нь тодроогүй юм билээ. Гэтэл зургадугаар сарын 3-ны өдөр өөр хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Тэр хэрэг нь есөн жилийн өмнө алга болсон герман иргэнтэй холбоотой гэсэн. Тэр үед буюу 2004 оны наймдугаар сараас 2005 тавдугаар сарын найман сарын хооронд Москва хотод Холбооны аюулгүй байдлын академд суралцаж байсан юм. Тэр үед биднийг Орост байсан гэдгийг нотлох баримт болох миний болон хүүгийн маань авсан виз, паспорт байна. Мөн нөхрийн маань суралцаж төгссөн ромбо байна. Үүнийг хамт суралцаж байсан хүмүүс ч бий. Манай нөхөр сургуулиа төгсч ирээд 2005 оны наймдугаар сарын 1-ны 353 тоот тушаалаар Б.Хурцын удирдлаганд ажилд орсон. Тэр үед Б.Хурцын аав нь ОХУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байсан юм” гэлээ.
Мөн тэрээр нөхрийг нь дахин дахин хэрэгт холбогдуулаад байгааг ойлгохгүй байна гэлээ. Тэрчлэн төрийн тодорхой албан тушаал эрхэлдэг, албан тушаал хашч байсан хүнийг гадуур шалгаж болдог юм билээ. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэсэн юм.
П.Цогтбаатар хурандааг Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдсон өдрөөс эхлээд л хэвлэлээр янз бүрээр гүтгэн доромжилсон гэдгийг эхнэр Мандах ярьж байна.
Харин өмгөөлөгч н.Наранбаатар, мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа болохоор хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Д.Цогтбаатар хурандааг цагдан хорих хугацаа энэ сарын 17-нд дуусах аж. Хэрэв энэ хугацаанд суллахгүй бол дахин мэдээлэл хийнэ гэлээ.

Д.Галхүү
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан