Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн удирдлагууд Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдана
Нийслэлийн Удирдлагын зөвлөл маргааш Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэх аж.
Ус сувгийн удирдах газар хоногт 160 мянган шоо.метр усыг нийслэлийн хэрэглэгчдэд түгээж байгаа ч 2020 онд Улаанбаатар хотын хүн ам одоогийнхоос 4-5 дахин нэмэгдэх тооцоо байгаа юм. Мөн Ус сувгийн удирдах газраас өгч байгаа мэдээллээр дулааны, цахилгаан станцууд хоногт 61 мянган шоо.метр, гэр хороолол, зуслан, үйлдвэрүүд, хувийн гүний худгууд 78 мянган шоо.метр усыг олборлож байгаа юм байна.
Ингэхээр нийслэлчүүд хоногт нийтдээ 299 мянган шоо.метр усыг хэрэглэдэг гэсэн үг. Харин хүн амын тоо нэмэгдэж, хот хөгжихийн хирээр гүний цэвэр усны нөөц багасаж, 2030 он гэхэд нийслэлчүүдийн хэрэглэх цэвэр усны хэрэгцээ 510,7 шоо.метр болох хандлагатай байна гэж судлаачид үзэж байна. Тиймээс хүн амын хамгийн чухал хэрэгцээ болсон цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх шинэ шийдлийг нийслэлийн удирдлагууд эрэлхийлж, гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаа, зураг төсөв, угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Дэлхийн улс орнууд нийт хэрэглэж буй усныхаа 80 орчим хувийг гадаргын эх үүсвэрээс авдаг бол манай орны хувьд унд, ахуйн болон бусад хэрэгцээндээ гүний усыг хэрэглэж байгаа юм. Тиймээс усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нь нэн чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан