Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн өмчит байгууллагуудын дансыг цэгцэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн өмчит байгууллагуудын дансыг төвлөрүүлэх тухай” А/578 тоот захирамжийг 06 сарын 10-ны өдөр гаргалаа. Уг захирамжид зааснаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийслэлийн өмчит байгууллагуудын дансны эмх замбараагүй байдлыг цэгцлэх, иргэн, нийслэлийн өмчит байгууллагуудын төлбөр тооцооны шимтгэлийн зардлыг бууруулах, нэгдсэн нэг цэгийн үйлчилгээнд хамруулж, үйлчилгээний шуурхай байдлыг хангах үүднээс нийслэлийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар хотын банк”-нд нийслэлийн өмчит байгууллагуудын бүх дансыг байршуулах юм. Энэ ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийслэлийн Өмчийн харилцааны газар хамтран хариуцаж байна. Мөн үүнтэй уялдуулан нийслэлийн төсвийн орлого зарлага, тусгай сангийн болон холбогдох бүх дансыг “Улаанбаатар хотын банк”-нд байршуулж, төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн байдлыг хангаж буй эсэхэд холбогдох албаныхан хяналт тавьж ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан