Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Майкл Жексоныг нас барах үеийн гэрийнх нь зургийг нийтэд дэлгэлээ
Попын хаан Майкл Жексоныг нас барах үед гэрт нь хийсэн цагдаагийн үзлэгийн үеэр авсан гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ. Дуучны үхэлд эмчийг нь холбогдуулсан шүүх хурал энэ долоо хоногт болж байгаатай холбогдуулан доорх зургуудыг дэлгэсэн байна. Зургаас харвал Майкл Жексон хорвоог орхих үедээ эм, тарианаас хараат нэгэн болсон байсан нь тодорхой байгаа юм. Дуучны унтлагын өрөө болон хувцасны өрөөнд нь нэлээд олон тооны эм тариа, тэр дунд Жексоны аминд хүрсэн пропофол эм болон эмнэлгийн хэрэгслүүд, хүчилтөрөгчийн аппарат хүртэл байжээ.

М.Жексоны хувийн эмчээр ажиллаж байсан Конрад Муррэйг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэмээн шүүж байгаа юм. Харин К.Муррэй өөрийн хийсэн эмчилгээ, дуучинд бичиж өгсөн эмийн жороо М.Жексонд таарсан эмчилгээ байсан хэмээн хамгаалсаар байгаа билээ.

Майклын үхэлд холбоотой байж болох эд мөрийн баримтыг харуулсан эдгээр зургаас дуучны тухайн үеийн амьдрал, орчин нөхцлийг мөн харж болохоор байгаа юм. Зурагт гарснаар бол дуучин унтлагын өрөөндөө үл таних бяцхан хүүхдүүдийн болон домогт жүжигчин Чарли Чаплины хөрөг зургийг тавьсан байжээ.

Дуучны аминд хүрсэн эм Пропофол

Дуучинд хийсэн пропофол

Эмийн сангаас авах эмийн жор

Дуучны хувцасны өрөө

0 Сэтгэгдэл