Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Баянхошуу, Зүүн салааны замуудыг нээлээ
Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу чиглэлийн 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Хувай Монголиа" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Ханын материалын уулзвараас Хилчин хотхоны уулзвар хүртэлх 1.4 км автозамыг шинээр хучиж өнөөдөр нээлээ. Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг хийж байгаа аж. Харин Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчлэх, шинээр 1.2 км автозам үргэлжлүүлэн барих ажлын хүрээнд Шинэ эцсээс зуслан чиглэлийн 1.2 км автозамыг хучиж замын хөдөлгөөнийг мөн өнөөдөр нээлээ. Замын эхлэл хэсэг болох Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1.6 км автозамыг 7 сарын 01-нээс 09-ний хооронд хааж, хучихаар төлөвлөж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл