Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Кэни Уэст Ким Кардашианыг араар нь тавьсан уу
Рэппер Кэни Уэст сүйт бүсгүй Ким Кардашианаа араар нь тавьсан уу гэдэг асуулт Америкийн шар хэвлэлүүдээр дуулиан тариад байна. Канадын загвар өмсөгч Лейла Гобади Кэни Уэсттэй дотно харилцаанд орсон гэдгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарласан юм. Гэхдээ энэ явдал Ким Кардашианыг бие давхар гэдгээ зарлахаас өмнө болсон гэж Лейла Гобади мэдэгджээ. Тэрээр нууц явдлаа олонд илчилсан шалтгаанаа “Мэдээж энэ явдал Кардашианы гэр бүлийг сүйтгэх байх. Энэ бол маш ичмээр, муухай явдал. Гэвч хэрвээ би Ким Кардашианы оронд байгаад, хүүхэдтэй болох гэж байсан бол энэ тухай зайлшгүй мэдэх хэрэгтэй байсан” гэж тайлбарлажээ.
Гэвч энэ ярианд Ким Кардашиан итгэхгүй байгаа бөгөөд Кэни Уэст ч өөртэй нь унтсан гэх бүсгүйг ердөө л олны танил болох гэж ядахдаа зохиосон түүх гэж мэдэгджээ.

Харин Лейла Гобадигийн Твиттертээ удаа дараа бичсэнээр бол тэрээр Кэни Уэсттэй өнгөрсөн оны долдугаар сард Атлантик Сити дэх тоглолтынх нь дараа танилцаж, зочид буудалд нь хамт шөнийг өнгөрүүлсэн гэж ярьж байгаа юм. Ким Кардашиан жирэмсэн болсон тухайгаа зарласны дараа ч Кэни Уэст түүн рүү залгаж уулзахыг хүссэн гэдгийг тэрээр Твиттертээ бичжээ. Тэрээр ингэж мэдэгдсэнээр хэдэн мянган хүнээс харааж занасан мессэж хүлээж авсан байна. Хүмүүс түүнийг энэ яриагаа баталж чадах юмуу гэж асууж байгаа бөгөөд бүсгүй харин “Кэни Уэстийн залгасан дуудлагыг харуулж болох ч түүний дугаарыг нууцлахын тулд олон нийтэд үзүүлж болохгүй байна” гэж хариулжээ.

Ямартай ч Лейла Гобадигийн тарьсан сенсаац ододтой дотно харилцаатай хэмээн мэдэгдэж, нэр алдар олох гэсэн хүүхнүүдийн л нэг башир арга гэж олон нийт үзэж, Ким Кардашиан ч огт тоохгүй байгаа гэнэ. Тэрээр өмнөх нөхрөөсөө салаад удаагүй байхдаа олон жил найзалж явсан Кэни Уэсттэй хайр сэтгэлийн холбоо тогтоож, найман сарын дараа гэхэд хөл хүнд болсон юм. Сүүлийн үед Кэни Уэст аялан тоглолтоор яваад Ким Кардашиантай барагтай л бол уулзахгүй байгаа нь шар хэвлэлүүдийн бай болж буй ч тэрээр найз бүсгүйнхээ гэр бүлийнхний реалити шоуны нэг баатар байхыг хүсээгүй учраас дэргэд нь байхгүй байгаа гэдгээ тайлбарлажээ. Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа “Энэ хүүхэд бидний хүүхэд болохоос Америкийн хүүхэд биш. Бидний амьдрал бусдын нүднээс далд байх ёстой” гэсэн үүднээс Кардашианы гэр бүлийн реалити шоу, тэдний амьдралаас хол байгаа тухайгаа ярьсан байна.

Рэппер Кэни Уэст сүйт бүсгүй Ким Кардашианаа араар нь тавьсан уу гэдэг асуулт Америкийн шар хэвлэлүүдээр дуулиан тариад байна. Канадын загвар өмсөгч Лейла Гобади Кэни Уэсттэй дотно харилцаанд орсон гэдгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарласан юм. Гэхдээ энэ явдал Ким Кардашианыг бие давхар гэдгээ зарлахаас өмнө болсон гэж Лейла Гобади мэдэгджээ. Тэрээр нууц явдлаа олонд илчилсан шалтгаанаа “Мэдээж энэ явдал Кардашианы гэр бүлийг сүйтгэх байх. Энэ бол маш ичмээр, муухай явдал. Гэвч хэрвээ би Ким Кардашианы оронд байгаад, хүүхэдтэй болох гэж байсан бол энэ тухай зайлшгүй мэдэх хэрэгтэй байсан” гэж тайлбарлажээ. Гэвч энэ ярианд Ким Кардашиан итгэхгүй байгаа бөгөөд Кэни Уэст ч өөртэй нь унтсан гэх бүсгүйг ердөө л олны танил болох гэж ядахдаа зохиосон түүх гэж мэдэгджээ.

Лейла Гобади

0 Сэтгэгдэл