Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Биднээс дөрөв дахин том толгойтой охин
Тархины гидроцефалия гэдэг  бол маш ховор тохиолддог өвчин. Харин энэтхэгийн Руни охинд ийм өвчин тусч тархинд нь их хэмжээний ус хуримтлагджээ. Эцэг эхэд нь эмчилгээний зардал байхгүйгээс охины эрүүл мэнд улам л доройтсоор.
Ийм өвчин хүүхдийг эхийн хэвлийд байхад элдэв өвчин эхээр дамжин халдварласнаас бий болдог.
Энэтхэгт амьдрал ядуу, эрүүл ахуйн нөхцөл муу учраас ийм өвчин цөөн биш тохиолддог. Ой хагастай  Руны охины эх Фатема Катун жирэмсэн байхдаа цитомегал вирусээр өвчилж байсан нь хэвлий дэх хүүхэддээ ийм аймшигт өвчин халдаах  нөхцөл болсон байна.
Охины толгойн диаметр 91 см байгаа нь ерийнхөөс дөрөв дахин том гэсэн үг. Тархины ихээхэн хэсэг нь шингэнээр дүүрсэн байгаа нь тархины хөгжил, оюун ухааны хөгжлийг доройтуулахаас гадна бүр үхэлд ч хүргэж мэднэ гэж эмч нар хэлж байна.

Охиныг энэ аймшигт өвчнөөс салгах мэс засалд ойролцоогоор 125 мянган рупий буюу 2500 орчим доллар шардлагатай ч тэднийд ийм хэмжэний мөнгө байхгүй. Эх нь ажилгүй, эцэг нь тоосгоны үйлдвэрт ажиллаж өдөрт 150 рупий авдаг нь ердөө л гурван доллар гэсэн үг. Энэ бол тэдний хоногийн хоолонд хүрэх төдий мөнгө.

Fortis Healthcare-ийн төлөөлөгчид Руни охины эцэг эхтэй холбоо барьж охиныг нь үнэгүй эмчлүүлэх боломжийг судалж эхэлсэн байна. Ингэхээр охинд ойрын үед мэс засал хийж магадгүй юм.  

Буурай хөгжилтэй орнуудад жил бүр 300 орчим мянган хүүхэд ийм өвчтэй төрдөг байна.


Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Ene ohind bi tuslamaar bna. hentei yaj holbogdokh ve?
Хамгийн их уншсан