Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Оюутнууд зуны амралтаараа цалинтай ажиллах боломжтой боллоо

Монголын Залуучуудын Холбооноос санаачиланХөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээндоюутан залуусыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад оролцуулж зуны амралтаар нь түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Ажлын гараа”, цагийн ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх “Цагийн ажил”, хөдөө сумдад очиж ажиллаж, сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх“Сумын залуучууд” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болж МЗХ дэргэдээ Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг байгуулжээ.Оюутнуудыг цагийн ажилд авах байгууллагуудын санал аль хэдийнэ энэхүү биржэд ирсэн байгаа бөгөөд цагийн ажилд зуучлах бүртгэл эхэлсэн нь энэ ажил ямар эрэлттэй байсныг илэрхийлж байгаа юм. Тухайлбал ажлын гараа төсөлд хамрагдах залуучууд 21 аймагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураалтад ажиллаж орлогоо нэмэгдүүлэх, сумын залуус төсөлд хамрагдах залуучууд 4, 4-өөр нэг баг болж 331 сумдад илгээгдэж, суралцаж буй мэргэжлээрээ сумын иргэдэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх юм байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд оюутан залуучуудын цагийн ажил, үйлдвэрлэлийн дадлага хийх, гадаадад сурч ажиллаж, амьдарч байгаа залуусыг эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор мэдээллийн нэгдсэн сан бий болгож вэб сайт тогтмол ажиллуулна гэдгийг хөтөлбөр боловсруулагчид хэлж байгаа юм. Дээрх төслүүдэд хамрагдах сонирхолтой залуучууд Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржэд хандажМЗХ-ны 201 тоотод ирж анкет бөглөж бүртгүүлэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан