Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр иргэн Амарсанааг хулхиджээ
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр иргэн н.Амарсанааг хохироожээ. Энэ өөрийг хохирогч хэмээн үзэж байгаа иргэн н.Амарсанаа ярихдаа, “Би Түмэнбаяр гэдэг хүнд Өлзийт хороолол дахь газарт сауны барилга, саравч барьж өгсөн юм. Үүнээс хойш бид биенээ мэддэг болсон. Ингээд Х.Түмэнбаяр намайг Өмнөговь аймаг жуулчны бааздаа ресторан барьж өгөх санал тавьсан. Үүний дагуу би өөрийн хөрөнгөөр рестораны барилга барьж өгсөн. Гэтэл барилга барьсан ажлын хөлс, бусад гарсан зардлын хөлсийг одоо болтол барагдуулаагүй байгаа” гэсэн юм.
Н.Амарсанаагийн хувьд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаярыг "Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеэд нь дээрх байшинг барьж өгсөн аж. Х.Түмэнбаярын хувьд н.Амарсанааг уурхайгаа нүүрс авахыг санал болгосон. Үүний дагуу Амарсанаа тодорхой хэмжээний нүүрс авч, борлуулан тодорхой хэмжээний ашиг олсон аж. Гэхдээ иргэн н.Амарсанаагийн гаргасан зардалд, уурхайгаас авсан нүүрс нь дүйхгүй байгаа юм байна. Тиймээс Амарсанаа Х.Түмэнбаяраас одоогийн зах зээлийн ханшаар 946 сая төгрөгийг нэмэмжилж байгаа юм байна. Гэхдээ Амарсанаа нь хоёр жилийн өмнө хувиасаа 516 сая төгрөг гаргаж дээрх хоёр байшинг барьж байжээ.
Ийнхүү мөнгөө авч чадахгүй байгаа учир н.Амарсанаа АТГ-т хандаж, хэргийг шалгаж байсан байцаагч Ж.Халиун шалгажээ. Хэргийг шалгаад Түмэнбаярыг буруутай бус гомдол гаргасан Амарсанааг авилга өгсөн гэж үзсэн. Мөн хэргийг нь Өмнөговь аймгийн прокурорын байгууллагад шилжүүлсэн аж. Гэтэл Өмнөговь аймгийн прокурорын газраас УЕП-т харьяалал тогтоолгоор шилжүүлсэн гэнэ. Гэтэл УЕП-ын газраас хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ.
Тиймээс иргэн н.Амарсанаа хохирлоо барагдуулахаар тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Цаашид ч энэ асуудлыг дахин АТГ-т тавина гэдгээ хэлсэн юм.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр иргэн н.Амарсанааг хохироожээ. Энэ өөрийг хохирогч хэмээн үзэж байгаа иргэн н.Амарсанаа ярихдаа, “Би Түмэнбаяр гэдэг хүнд Өлзийт хороолол дахь газарт сауны барилга, саравч барьж өгсөн юм. Үүнээс хойш бид биенээ мэддэг болсон. Ингээд Х.Түмэнбаяр намайг Өмнөговь аймаг жуулчны бааздаа ресторан барьж өгөх санал тавьсан. Үүний дагуу би өөрийн хөрөнгөөр рестораны барилга барьж өгсөн. Гэтэл барилга барьсан ажлын хөлс, бусад гарсан зардлын хөлсийг одоо болтол барагдуулаагүй байгаа” гэсэн юм. Н.Амарсанаагийн хувьд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаярыг "Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеэд нь дээрх байшинг барьж өгсөн аж. Х.Түмэнбаярын хувьд н.Амарсанааг уурхайгаа нүүрс авахыг санал болгосон. Үүний дагуу Амарсанаа тодорхой хэмжээний нүүрс авч, борлуулан тодорхой хэмжээний ашиг олсон аж. Гэхдээ иргэн н.Амарсанаагийн гаргасан зардалд, уурхайгаас авсан нүүрс нь дүйхгүй байгаа юм байна. Тиймээс Амарсанаа Х.Түмэнбаяраас одоогийн зах зээлийн ханшаар 946 сая төгрөгийг нэмэмжилж байгаа юм байна. Гэхдээ Амарсанаа нь хоёр жилийн өмнө хувиасаа 516 сая төгрөг гаргаж дээрх хоёр байшинг барьж байжээ.
Ийнхүү мөнгөө авч чадахгүй байгаа учир н.Амарсанаа АТГ-т хандаж, хэргийг шалгаж байсан байцаагч Ж.Халиун шалгажээ. Хэргийг шалгаад Түмэнбаярыг буруутай бус гомдол гаргасан Амарсанааг авилга өгсөн гэж үзсэн. Мөн хэргийг нь Өмнөговь аймгийн прокурорын байгууллагад шилжүүлсэн аж. Гэтэл Өмнөговь аймгийн прокурорын газраас УЕП-т харьяалал тогтоолгоор шилжүүлсэн гэнэ. Гэтэл УЕП-ын газраас хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ.
Тиймээс иргэн н.Амарсанаа хохирлоо барагдуулахаар тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Цаашид ч энэ асуудлыг дахин АТГ-т тавина гэдгээ хэлсэн юм.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл
























