Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн өмчит гурван барилгыг акталжээ
Нийслэлийн цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн хороо Баянхошууны эцэст байрлах Цагдаагийн хэлтсийн байр, Хан-Уул дүүргийн 6-р хороо Яармагт байрлах цагдаагийн тасгийн байр, Чингэлтэй дүүргийн 13-р хороо Хайлаастад байрлах цагдаагийн тасгийн байруудыг актлан нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болжээ.
Эдгээр барилгуудыг актлаж, буулгах тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд барилгын хана болон шал нь мөөгөнцөртсөн, зарим хананд цууралт үүсч, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон байна. Тиймээс эдгээр барилгуудыг актлан, нийслэлийн хөрөнгийн бүртгэлээс хасч, шинээр барилга барих шаардлагатай гэж үзжээ. Тус хэлтсүүдийн шинэ барилгыг барих төсвийг нийслэлийн 2013 оны төсөвт суулгаж, НИТХ-аар батлуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлаад байгаа юм. Мөн барилга буулгах зардлыг төсөвт оруулж батлуулжээ. НИТХ-ын Тэргүүлэгчид дээрх барилгуудыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргажээ.

0 Сэтгэгдэл