Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Даланзадгад хот орчин үеийн соёл спортын цогцолбортой болно
Өмнөговь аймаг орон нутгийнхаа төсвийн хөрө­нгө оруулалтаар бүтээн байгуулалтын олон ажил хийж байна. Түүний нэг нь тус аймгийнхан хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи бүхий Соёл спортын цогцолбор баригдаж байна.
Энэхүү Соёл спортын цог­цолбор нь 500 хүний суудалтай үзвэрийн танхим, таван замтай усан бассейн, биеийн тамирын заал, бусад удирдлага болон оффисийн өрөө зэрэг бүтэцтэй. Энэ нь орон нутагт баригдаж байгаа орчин үеийн стандартад нийцсэн томоохон байгууламж болох юм. Гэрээ ёсоор энэхүү барилгыг барьж гүйцэтгэж байгаа компани барилгыг өнгөрсөн жил ашиг­лалтад оруулах байсан бо­ловч зарим нэг техникийн шалтгааны улмаас барилгын ажлыг түр хойшлуулах шаард­лага гарчээ. Тухайлбал усан бассейныг барихад нарийн тоног төхөөрөмж, цаг хугацаа их шаардагдаж байгаа гэлээ. Түүнчлэн орон нутагт баригдаж байгаа энэ төрлийн анхны томоохон байгууламж учраас цаг хугацаанд бариг­далгүй чанартай барилга болго­хын төлөө хичээж ажил­лаж байгаа гэж “Аж констракшн” ХХК-ийн Ерөнхий инженер А.Дашмягмар хэллээ.      

Энэхүү барилгыг Орон нутгийн төсвийн болон “Оюу толгой” ХХК хамтран 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруу­лалтаар баригдаж бай­гаа.  Энэхүү цогцолбор бү­рэн ашиглалтанд орсоноор Өмнө­говь аймагт нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучууд, нийт ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр болж чадах юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан