ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн ОБЕГ гал унтраах 22 машинаар хүч сэлбэлээ
Япон улсын буцалтгүй тусламжаар Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар гал унтраах 22 машин хүлээн авлаа. Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр болж буй энэхүү тусламжийг гардуулах ажлыг Японы “Жайка” олон улсын байгууллага, Япон улсад суугаа Монголын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хамтран зохион байгуулсан байна. Гал унтраах автомашинуудыг хүлээлгэн өгөх ёслолын үеэр тусгай зориулалтын эдгээр автомашинуудын гүйцэтгэх үүрэг болоод ямар хүчин чадалтай болохыг олон нийтэд үзүүлж харуулсан юм. Эдгээр 22 машиныг манай орны онцлог нөхцөл байдал, эрс тэс уур амьсгалд тохируулан Японд үйлдвэрлэсэн ажээ. Автоцистерн, ус тээвэрлэгч, хөөсний автоцистерн, автомеханик шат, гэрэлтүүлгийн гэсэн таван өөр үйлдэлтэй эдгээр машиныг шаардлагатай хувцас, техник хэрэгслийн хамт хүлээн авснаар Нийслэлийн Онцгой байдлын газрын машин, техник хэрэгсэл 100 хувь шинэчлэгдэж байгаа юм. Үүнийг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын гал унтраах 13 хэлтэст хуваарилах ажээ.
Япон улсын буцалтгүй тусламжаар Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар гал унтраах 22 машин хүлээн авлаа. Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр болж буй энэхүү тусламжийг гардуулах ажлыг Японы “Жайка” олон улсын байгууллага, Япон улсад суугаа Монголын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хамтран зохион байгуулсан байна. Гал унтраах автомашинуудыг хүлээлгэн өгөх ёслолын үеэр тусгай зориулалтын эдгээр автомашинуудын гүйцэтгэх үүрэг болоод ямар хүчин чадалтай болохыг олон нийтэд үзүүлж харуулсан юм. Эдгээр 22 машиныг манай орны онцлог нөхцөл байдал, эрс тэс уур амьсгалд тохируулан Японд үйлдвэрлэсэн ажээ. Автоцистерн, ус тээвэрлэгч, хөөсний автоцистерн, автомеханик шат, гэрэлтүүлгийн гэсэн таван өөр үйлдэлтэй эдгээр машиныг шаардлагатай хувцас, техник хэрэгслийн хамт хүлээн авснаар Нийслэлийн Онцгой байдлын газрын машин, техник хэрэгсэл 100 хувь шинэчлэгдэж байгаа юм. Үүнийг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын гал унтраах 13 хэлтэст хуваарилах ажээ. А.Индра
0 Сэтгэгдэл
























