Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Метро байгуулах талаар гадаадын мэргэжилтнүүдтэй онлайнаар ярилцлаа
Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын талаар Английн “Клад энд Ко” хуулийн байгууллагын хуульчид болох Дэвид Мур, Найжил Тайлор нартай интернэтээр шууд холбогдон ярилцлаа. “Клад энд Ко” компани “Улаанбаатар метро”-ны төсөлд Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллах санал тавьснаар анхны уулзалтаа ийн цахим хэлбэрээр хийж байгаа юм. Анх удаа метротой болох гэж байгаа манай улсын хувьд мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах зүйл олон байлаа. Цахим уулзалтаар “Улаанбаатар метро”-ны хууль эрх зүйн зохицуулалтын талаар болон метрог байгуулахад тулгарч болох асуудлууд, гарч болох эрсдлийн талаар ярилцаж, зөвлөгөө авсан юм. Метрог Энхтайвны өргөн чөлөөний дагуу барьж, зорчих үнэ нь 500 төгрөгөөс эхлэнэ гэж төлөвлөж байна.
Ж.Балжинням



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан