Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хоёр Эвш ихэрлэжээ
Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчид тав, зургадугаар сард хийсэн мониторинг судалгааны явцад мазаалайн эвш төллөсөн хоёр тохиолдлыг тэмдэглэжээ. Цагаанбогд уулын Сүүжийн булагт тавдугаар сарын 23-ны өдөр байгаль хамгаалагч Ш.Нямдаваа энэ жил төрсөн хоёр ихэр бамбарууштай эвш булгаас ундаалж байсныг тэмдэглэсэн байна. Мөн байгаль хамгаалагч Б.Анхбаяр, Н.Алтаншагай нартай зургадугаар сарын 17-нд Атас уулын Богд цагаан дэрсний тэжээлийн цэг дээр ихэр бамбарууштай эвш нэмэлт тэжээл идэж байгаад тааралджээ.
Эдгээр газрууд нь хоорондоо 200 км зайтай орших ба мазаалай хавар хоёрдугаар сард ичээндээ төллөдөг тул нялх бамбаруушууд 4-5 сартайгаасаа эхлэн эхийгээ даган идээшлэн явдаг болохыг харуулж байна. Байгаль хамгаалагчид энэ хавар Мазаалайн шанд, Цагаан бургас зэрэг газарт өнгөрсөн жил төрсөн хоёр настай бамбаруушийн мөр олж тэмдэглэжээ. Одоогоор Алтайн өвөр говьд бороо ороогүй, гантай байгаа тул дархан газрын захиргаа нэмэлт хоол тэжээлийг үргэлжлүүлэн тавихаар шийдвэрлээд байна.
Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчид тав, зургадугаар сард хийсэн мониторинг судалгааны явцад мазаалайн эвш төллөсөн хоёр тохиолдлыг тэмдэглэжээ. Цагаанбогд уулын Сүүжийн булагт тавдугаар сарын 23-ны өдөр байгаль хамгаалагч Ш.Нямдаваа энэ жил төрсөн хоёр ихэр бамбарууштай эвш булгаас ундаалж байсныг тэмдэглэсэн байна. Мөн байгаль хамгаалагч Б.Анхбаяр, Н.Алтаншагай нартай зургадугаар сарын 17-нд Атас уулын Богд цагаан дэрсний тэжээлийн цэг дээр ихэр бамбарууштай эвш нэмэлт тэжээл идэж байгаад тааралджээ.Эдгээр газрууд нь хоорондоо 200 км зайтай орших ба мазаалай хавар хоёрдугаар сард ичээндээ төллөдөг тул нялх бамбаруушууд 4-5 сартайгаасаа эхлэн эхийгээ даган идээшлэн явдаг болохыг харуулж байна. Байгаль хамгаалагчид энэ хавар Мазаалайн шанд, Цагаан бургас зэрэг газарт өнгөрсөн жил төрсөн хоёр настай бамбаруушийн мөр олж тэмдэглэжээ. Одоогоор Алтайн өвөр говьд бороо ороогүй, гантай байгаа тул дархан газрын захиргаа нэмэлт хоол тэжээлийг үргэлжлүүлэн тавихаар шийдвэрлээд байна.
0 Сэтгэгдэл
























