Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ботаникийн цэцэрлэгтээ шорон бариулахгүй гэв
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн 34,9 га газраас 24,5 га-д нь сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн цогцолбор, шүүхийн цогцолбор барьж, мөн зам тавих шийдвэрийг гаргасан. Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн үүнийг эсэргүүцэж шийдвэрээ эргэж харахгүй бол эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж, нийслэлд удаа дараа хандаж байсан боловч саналыг нь хүлээж аваагүй юм. Тэр ч бүү хэл нийслэлийн орлогч дарга Ц.Энхцэнгэлийн тушаалаар ботаникийн хүрээлэнд барилга барих бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Иймээс үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяр тэргүүтэй ШУА-ын хэл зохиол, философи, анагаах ухаан, байгаль хамгаалал, түүх, физик болон ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид тайван замаар жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
П.Баяр хэлэхдээ “Нийслэлийн шийдвэр гаргадаг бүх газарт хандаад бидэнд ямар ч хариу ирээгүй юм. Ботаникийн цэцэрлэг бол ногоон байгууламж. Хотын оршин суугчдын цэвэр агаар амьсгалж, амарч зугаалдаг цорын ганц цэцэрлэгт хүрээлэн байж ирсэн. Тиймээс бид энэ цэцэрлэгт хүрээлэндээ шүүхийн цогцолбор буюу товчоор хэлэхэд шорон бариулахгүй гэдгээ хатуу мэдэгдэж, 10 хоногийн хугацаатай шаардлага тавьсан боловч хариу ирээгүй учраас дараагийн арга хэмжээндээ орж тайван цуглаан хийж байна” гэсэн юм.

Энэхүү тайван цуглаанд нэгдсэн Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга Ж.Батзориг “Байшин барих газар мундсан биш заавал цэцэрлэгт хүрээлэнгээ сүйтгэж барих гээд байгааг нь гайхаж байна. Бидний жагсаал хийж буй гол зорилго бол ганц байгаа ногоон байгууламжаа сүйтгүүлэхгүй гэснийх. Байшин барилга барьснаараа Монгол Улс хөгжихгүй. Устаж үгүй болж байгаа ургамал, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдээ улам өргөжүүлж, байгааг нь авч үлдэх шаардлагатай байгаа юм” гэлээ.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн 34,9 га газраас 24,5 га-д нь сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн цогцолбор, шүүхийн цогцолбор барьж, мөн зам тавих шийдвэрийг гаргасан. Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн үүнийг эсэргүүцэж шийдвэрээ эргэж харахгүй бол эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж, нийслэлд удаа дараа хандаж байсан боловч саналыг нь хүлээж аваагүй юм. Тэр ч бүү хэл нийслэлийн орлогч дарга Ц.Энхцэнгэлийн тушаалаар ботаникийн хүрээлэнд барилга барих бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Иймээс үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяр тэргүүтэй ШУА-ын хэл зохиол, философи, анагаах ухаан, байгаль хамгаалал, түүх, физик болон ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид тайван замаар жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байна.П.Баяр хэлэхдээ “Нийслэлийн шийдвэр гаргадаг бүх газарт хандаад бидэнд ямар ч хариу ирээгүй юм. Ботаникийн цэцэрлэг бол ногоон байгууламж. Хотын оршин суугчдын цэвэр агаар амьсгалж, амарч зугаалдаг цорын ганц цэцэрлэгт хүрээлэн байж ирсэн. Тиймээс бид энэ цэцэрлэгт хүрээлэндээ шүүхийн цогцолбор буюу товчоор хэлэхэд шорон бариулахгүй гэдгээ хатуу мэдэгдэж, 10 хоногийн хугацаатай шаардлага тавьсан боловч хариу ирээгүй учраас дараагийн арга хэмжээндээ орж тайван цуглаан хийж байна” гэсэн юм.

Энэхүү тайван цуглаанд нэгдсэн Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга Ж.Батзориг “Байшин барих газар мундсан биш заавал цэцэрлэгт хүрээлэнгээ сүйтгэж барих гээд байгааг нь гайхаж байна. Бидний жагсаал хийж буй гол зорилго бол ганц байгаа ногоон байгууламжаа сүйтгүүлэхгүй гэснийх. Байшин барилга барьснаараа Монгол Улс хөгжихгүй. Устаж үгүй болж байгаа ургамал, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдээ улам өргөжүүлж, байгааг нь авч үлдэх шаардлагатай байгаа юм” гэлээ.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл
























