Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Их хотын соёл ийм л зүйлээс эхэлнэ
Хотдоо дугуйн зогсоолтой болох санал гаргасан “Хотын хөгжил ба залуусын оролцоо” клубт өнөөдөр 3000 гаруй залуус нэгдээд байна. Эдгээр залуус сайн дураараа хамтран өөрсдийн санхүү хөрөнгөөр Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр, Өргөө, Тэнгис кино театр, СТӨ зэрэг газарт дугуйн зогсоол шинээр байгуулаад байна. Тэд дугуйн зогсоол хийхдээ хотын мэр Э.Бат-Үүлд тус саналаа хэлж,  хотын удирдлагууд ч дугуйн зогсоол байгуулах газрын асуудлыг шуурхай шийдэж өгчээ.  
“Хотын хөгжил ба залуусын оролцоо” клубийн гишүүд цаашид гадаад орнуудын туршлага, стандартын дагуу хийсэн дугуйн замаас үлгэр жишээ авч Улаанбаатар хотдоо хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Улаанбаатар хотод өдөртөө 250 хүн дугуйгаар зорчдог гэсэн тоо бий. Ингэж дугуйн зориулалтын зогсоолтой болсноор цаашиад энэ тоо нэмэгдэх, хотын оршин суугчид эрүүл мэнддээ ээлтэй, хөдөлгөөнтэй амьдрах, улмаар байгаль орчинд хор хөнөөлгүй тээврийн хэрэгслээр зорчих эрүүл дадал зуршлыг хэвшүүлэх,  хотын соёлыг хөгжүүлэхэд том алхам болно гэж залуус үзэж байна.

А.Индра
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан