ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Нар буцаж, хурмаст тэнгэр хураа хайрласан өдрүүд эхэллээ
Өнөөдөр нар буцна. Нараа буцаж байгааг мэдрүүлэх гэсэн мэт хурмаст тэнгэр хураа харамгүй хайрлах нь. Ойрын хэдэн өдөртөө л усан бороо уйлагнаж өнжинө хэмээн цаг уурчид анхааруулж байна. Ямартай ч энэ сарын 27-ныг хүртэлх цаг агаарын мэдээгээр маргааш нөгөөдөртөө ихэнх нутгаар, сонгуулийн өмнөх өдөр бол зарим газраар, харин сонгуулийн өдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох гэнэ.
Ийнхүү байгаль дэлхий, гариг эрхэс, он цаг тооллын бас нэгэн солбицлыг хүн төрөлхтөнд харуулдаг дэлхийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна.
Зурхайч Л.Тэрбишийн хуанлид тэмдэглэснээр бол өнөөдөр наран 05:03 цагт мандсан бөгөөд үдэш 20 цаг 57 минутад жаргах ажээ. Энэ нь жилийн 365 хоногийн эргэлт дэх хамгийн урт өдөр бөгөөд нар бүтэн 15 цаг 54 минутын турш нар биднийг ивээнэ гэсэн үг. Энэ өдөр юмны сүүдэр хамгийн богино болдог гэж нүүдэлчин монголчууд маань ярьдаг. Учир нь, энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашнаас нь эхлээд хөөрөх цэг нь доошилдог. Тийм ч учраас нар буцна гэж бид ярьдаг.
Харин шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22 буюу энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна. Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд 6 сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг аж. Тэгвэл энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст эсрэгээр нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.
Өнөөдөр нар буцна. Нараа буцаж байгааг мэдрүүлэх гэсэн мэт хурмаст тэнгэр хураа харамгүй хайрлах нь. Ойрын хэдэн өдөртөө л усан бороо уйлагнаж өнжинө хэмээн цаг уурчид анхааруулж байна. Ямартай ч энэ сарын 27-ныг хүртэлх цаг агаарын мэдээгээр маргааш нөгөөдөртөө ихэнх нутгаар, сонгуулийн өмнөх өдөр бол зарим газраар, харин сонгуулийн өдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох гэнэ. Ийнхүү байгаль дэлхий, гариг эрхэс, он цаг тооллын бас нэгэн солбицлыг хүн төрөлхтөнд харуулдаг дэлхийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна.
Зурхайч Л.Тэрбишийн хуанлид тэмдэглэснээр бол өнөөдөр наран 05:03 цагт мандсан бөгөөд үдэш 20 цаг 57 минутад жаргах ажээ. Энэ нь жилийн 365 хоногийн эргэлт дэх хамгийн урт өдөр бөгөөд нар бүтэн 15 цаг 54 минутын турш нар биднийг ивээнэ гэсэн үг. Энэ өдөр юмны сүүдэр хамгийн богино болдог гэж нүүдэлчин монголчууд маань ярьдаг. Учир нь, энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашнаас нь эхлээд хөөрөх цэг нь доошилдог. Тийм ч учраас нар буцна гэж бид ярьдаг.
Харин шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22 буюу энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна. Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд 6 сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг аж. Тэгвэл энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст эсрэгээр нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























