ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Өр төлбөргүй гэсэн лавлагааг цахим хэлбэрээр авна
Засгийн газраас орон сууцны зээлийг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банктай хамтран иргэдэд 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан энэ сарын 17-21-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 4700 иргэд өр төлбөргүй гэсэн лавлагаа авчээ. Жирийн өдрүүдэд өр төлбөргүйн лавлагааг нэг мэргэжилтэн гаргадаг байсан бол ачаалал ихэссэнтэй холбогдуулан лавлагааг олгох мэргэжилтний тоог нэмж, өнөөдрийн байдлаар 12 мэргэжилтэн иргэдэд үйлчилж байна. Иргэдийн лавлагаа авах эрэлт их байгаа тул цаашид иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс ШШГЕГ-аас арилжааны банкуудтай хамтран энэ сарын 24-ний өдрөөс эхлэн лавлагааг цахим хэлбэрээр олгож эхэлхээр болоод байна. Лавлагаа авах иргэд зээл авч буй банкиндаа хандан мэдээллийн санд бүртгүүлнэ, бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг банкны ажилтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу цахим хэлбэрээр шилжүүлж, хариуг мөн цахимаар авч байх юм. Түүнчлэн орон нутгийн иргэд тухайн аймаг, сумынхаа банкинд хандан лавлагаагаа цахим хэлбэрээр авах боломжтой.
0 Сэтгэгдэл
























