Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ирэх 2014 оноос манай улс дугуйн замтай болно

Өнөөдөр хүн болгон л ажил төрлөө хурдан бүтээж, аль болох хугацаа хожихын тулд мэрийдэг нийгэмд амьдарч байна. Гэтэл УБ хотод маань замын түгжрэл гэдэг аюултай зүйлтэй хамт бидний ажил төрөл, амьдралын цаг хугацаа түгжирчихдэг гэхэд хилсдэхгүй ээ. Түгжрэлтэй үед машинаар 2 км газрыг туулахад заримдаа 30 гаруй минут зарцуулдаг, харин дугуйн замтай бол энэ зайг ядах юмгүй 5 минутанд л туулна. Тэгвэл ирэх 2014 оноос манай улсад дугуйн зам барих ажил эхлэхээр болжээ. Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс 2013-2014 онд авто замын салбарын стандарт норм нормативыг боловсруулах тендерийг зарлаж, өнөөдөр тендерт ялсан байгууллагууд тодорсон байна. Авто замын норм норматив шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийтдээ 17 тендерийг зарласнаас манай улсад анх удаа унадаг дугуйн замын стандарт, норм, нормативыг боловсруулах тендерийг зарлажээ. Уг тендерт МЗХ-ны дэргэдэх "Авто замын салбарын залуучуудын холбоо" оролцож ялалт байгуулсан байна. Авто замын стандартаар батлагдсан унадаг дугуйн зам манай улсад байдаггүй бөгөөд энэхүү унадаг дугуйн норм, нормативыг баталсанаар ирэх 2014 оноос дугуйн зам барих ажил эхлэх юм байна. "Авто замын салбарын залуучуудын холбоо" нь дугуйн замын стандартыг энэ ондоо багтаан боловсруулж дуусгах гэнэ. Хэрэв дугуйн замтай болчихвол замын түгжрэл багасахаас гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нэг алхам болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан