Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Жоли Иорданийн дүрвэгсдийн хуаранд ажиллав

Холливудын алдарт од Брэд Пит шинэхэн киноныхоо нээлтийг хийн дэлхийг тойрох хугацаанд түүний эхнэр  Анджелина Жоли өөрийн үүрэг болсон НҮБ-ын элчийн ажлаар Ойрхи Дорнодод ирээд байна. Жоли ядуурал туйлдаа хүрсэн, дайны халуун цэг болсон улс орноор нэг биш удаа явж байгаа билээ. Энэ удаад тэрээр Сирийн дүрвэгсэдтэй уулзахаар Иорданд ийн ирсэн аж.

Ямар ч гоёл чимэглэлгүй тун энгийн тэр л төрхөөрөө жүжигчин бүсгүй дүрвэгсэдтэй уулзаж, тэдний амьдралыг тэмдэглэж явна. Дайн гамшгаас болж Сирийн олон мянган хүүхэд үхэж үрэгдэж байгаа учраас тэрээр дэлхий нийтийн анхаарлыг энэ бүс нутагт хандуулахыг зорьжээ.  Жоли “Ойрхи Дорнод үнэхээр хүнд нөхцөлд байна. Энэ оны сүүл гэхэд Сирийн хүн амын тал нь буюу 10 сая хүн өөрийн нутаг дэвсгэрээ орхин гарахад хүрэх нь” хэмээн ярьсан байна. Тэрээр энэ онд хийх хүмүүнлэгийн ажлаа Ойрхи Дорнодод үргэлжлүүлэхээр шийдсэн гэнэ. Хүнд хагалгааны дараахи Жолигийн энэ байдал олон хүний үлгэр дууриалал болж буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан