ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Машин дотор орхисон хүүхэд нас баржээ

АНУ-ын Иллинойс мужид нэгэн согтуу эр хүүхдээ машинд орхисноос болоод жаал хүү нас барсан харамсалтай хэрэг гарчээ. О’Фаллон хотын иргэн Уэйн Хаберт хоёр настай хүүгээ машиндаа орхиод гэртээ орж шалан дээрээ унтаж орхисон байж. Тэр үед агаарын температур 32 градус байсан нь машинд лавтай 57 градус хүрсэн бололтой. Хүүгийн ээж ажлаасаа ирээд жаалаа нас барсан байхыг олж цагдаад мэдэгдсэн байна. 32 настай Уэйн Хабертыг санамсаргүй байдлаар хүний амь бүрэлгэсэн хэрэгт шалгаж эхэлжээ. Үүнээс гадна түүнийг юугаа ч мэдэхгүй унтаж байхад гэрт нь таван настай охин нь харах хүнгүй байсан нь аюулд өртөж болох байж гэж цагдаагийнхан үзэж байна.
1998 оноос хойш зөвхөн Иллинойс мужид гэхэд л машин дотроо бага насны хүүхэд орхисноос болж 14 хүүхэд нас барсан бол АНУ-д жил бүр ийм байдлаас болж дунджаар 40 орчим хүүхэд нас бардаг байна.
Саяхан бас Флорида мужийн Пальметто хотод эцэг эх нь гурван настай хүүхдээ машинд мартаж хаалга цонхыг нь хааж орхисноос нас барсан хэрэг гарсан байна. Тэд хоёр хүүхдээ авч буусан атлаа хөөрхий хүүг мартсан нь ийм эмгэнэлт явдалд хүргэжээ.

0 Сэтгэгдэл
uur
teneg malnuud we
2013.06.24