ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
О.Магнайн есөн байцаагчийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болголоо

ШӨХТГ-ын дарга О.Магнай сарын өмнө “Ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн” гэсэн шалтгаанаар Н.Гантөмөр, Ц.Тэрбиш тэргүүтэй есөн байцаагчийг ажлаас нь халсан. Тэд тухайн үед “О.Магнай дарга хууль бусаар ажлаас халах тушаал гаргасан учир Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөлд хандана” хэмээн мэдэгдсэн билээ.
Тэгвэл Төрийн албаны зөвлөл хуралдаж, тэдний гомдол үндэслэлтэй эсэхийг шалгасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг хэлэлцсэн байна. Хуралдаанаар ШӨХТГ-ын дарга О.Магнайн есөн байцаагчийг нэг дор ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Маргаан хянан шалгах комисс Н.Гантөмөр тэргүүтэй байцаагчдыг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас халсан үндэслэл нь тодорхой бус, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчсөн тухай Ёс зүйн хорооны дүгнэлт гаргаагүй гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл