Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Экспортолсон нефтийнхээ 40 хувиар өртгөө нөхдөг
Монгол Улс газрын тос экспортлогч орон болсон. Өнгөрсөн жил 1.8 сая баррель газрын тос экспортолж Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 332.3 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан тооцоо бий. Өнөөгийн байдлаар сард дунджаар 40 мянга гаруй баррель газрын тос экспортолж буй. Монгол нутагт 1990 оноос хойш газрын тосны хайгуулын ажил идэвхжсэн. Эдүгээ хайгуулын 21 талбайд 16 компани ажилладаг. Одоогоор нэг талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусч байгаа бол гурван талбайд олборлолт, 17 талбайд хайгуул хийж байна. 

Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Петро чайна Дачин Тамсаг”, “Доншен” компани газрын тос олборлож экспортолж буй билээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тос олборлож буй компани экспортолсон нефтийнхээ 40 хувиар өртгөө нөхөх учиртай.  Үлдсэн нь  гэрээнд заасан хувь хэмжээгээр улсын төсөвт ордог байна.  Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудын 25 хувь нь Монгол Улсын, 43.8 хувь нь БНХАУ-ын, үлдсэн 31.3 хувь нь  бусад орны харъяалалтай юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан