ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн тээврийн газраас хотын төв-нисэх буудал чиглэлд “Буухиа” шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран шинэ үйлчилгээ нээхээр ажиллаж байна. Онгоцоор нисэх, онгоцоор ирж буй зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл бол унааны асуудал билээ. Хотын төвөөс /УБИС-аас - Нисэх/ нисэх онгоцны будал хүртэл нийт 16 км байдаг байна.
Такси хөлөглөн нисэх хүртэл явахад дунджаар 13 мянган орчим төгрөг төлдөг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын газрын хийсэн судалгааны дүнгээс харахад 67 хувь нь хувийн унаагаар, 23 хувь нь таксигаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Харин энэхүү шинэ үйлчилгээ нь онгоцны буудал руу заавал хувийн унаа эсвэл таксигаар очиж, буцах шаардлаггүй болж, үйлчлүүлэгчдэдээ зориулан “Буухиа” үйлчилгээ нэвтрүүлж байна. “Буухиа” үйлчилгээний автобус нь өнөөдрийн төлөвлөж буйгаар МУБИС-Төв номын сан, Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчлэх бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 4000 төгрөг, хүүхэд 2000 төгрөгөөр зорчуулахаар талууд тохиролцжээ. “Буухиа” үйлчилгээг хот хоорондын үйлчилгээ эрхлэгч “Лотот” ХК хариуцан ажиллах бөгөөд 45 хүний суудалтай, стандартад нийцсэн их багтаамжийн автобусаар үйлчлэх юм.
2013 оны энэ сарын 24-нөөс туршилтаар явуулж эхлэх ба ирэх сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийхээр ажиллаж байна.

0 Сэтгэгдэл