Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Бекхэмийнхэн Хятадыг хуйлруулж байна
Дэвид Бекхэмийн гэргий Викторияг бараг инээмсэглэдэггүй, хөндий хүйтэн царайтай гэж ихэнх хүн боддог. Тэгвэл Дэвид Бекхэм эхнэрээ яаж инээдгийг Facebook-ээр батлан харуулав. Тэрээр Викториягийн инээж буй зургийг Facebook-тээ дэлгээд “Хар л даа, түүнийг инээдэг гэж би хэлсэн биз дээ” хэмээн бичсэн байна. Үнэндээ ч бизнес, ажил хэргээр Хятадад гэр бүлээрээ зочлон ирээд байгаа Дэвид Бекхэм, Виктория Бекхэм нар чөлөөт цагаа ч тун сайхан өнгөрүүлж буй бололтой.

Дөрвөн хүүхдээ гэртээ үлдээгээд хоёул Бээжинд хэд хоногийг өнгөрүүлэхдээ Дэвид Бекхэм Хятадын хөлбөмбөгийн элчийн үүргээ гүйцэтгэж, хажуугаараа нь эхнэрийнхээ загварын хувцасны брэндийг Хятадад танилцуулж, бизнесээ өргөжүүлэхэд нь туслаж байгаа юм. Тэд хамтдаа Хятадын CCTV-д ярилцлага өгч,  Виктория Бекхэм өөрийн брэндийн шинэ загварыг хятад үзэгчдэд танилцуулсан байна. 

Алдарт хосыг хятадууд маш найрсгаар угтан авсан бөгөөд Дэвид Бекхэмийг харах гэсэн фэнүүд нь хэт олноороо цугларснаас болж цөөнгүй хүн бэртэж гэмтсэн харамсалтай тохиолдол ч гарсан юм. Дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад эхнэрийнхээ бизнесийг өргөжүүлэх нь Бекхэмийн гэр бүлд чухал учраас Дэвид Бекхэм хөлбөмбөгийн элчээр ажиллах өндөрт өртөгтэй гэрээт ажлынхаа зэрэгцээ давхар Виктория Бекхэмийн брэндийг сурталчилж явна.




Виктория Бекхэм Хятадад өөрийн брэндийг сурталчилж явна.

Харин түүний нөхөр Хятад хүүхэд залууст хөлбөмбөгийн спортыг сурталчлах элч төлөөлөгчийн ажлаа хийгээд завгүй.











0 Сэтгэгдэл
kk huguu chirjee bvr prrrrrrrrrrrrr
Хамгийн их уншсан