Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Твиттер “Royal Baby”-гээр амьсгалав
Өчигдөр Твиттер ертөнц “Royal Baby” хэмээх үгээр амьсгалж өнжлөө.  Нэр ч авч амжаагүй Их Британийн шинэхэн угсаа залгамжлагчийг илэрхийлэх энэхүү үгийг дурдсан хагас сая твийт өчигдөр цацагдсан бөгөөд гүнгийн авхай Кэтерин өвдөж эхэлсэн тухай Твиттерийн мэдээг 487 сая хүн үзсэн байна.
Гүнгийн авхайг амаржсан тухай мэдээг зарласны дараа буюу Лондонгийн цагаас 8:29 минутаас хойшхи хэдхэн хормын дотор Твиттерийн ачаалал огцом нэмэгдэж, шинэ угсаа залгамжлагчийн тухай 500 мянган хүн жиргэсэн байна.  Эдгээр жиргээний 41 хувийг нь британичууд, 29 хувийг америкчууд бичсэн бол жиргээчдийн гуравны хоёр нь бүсгүйчүүд байжээ.  Мэдээж тэдгээр жиргээчдийн дунд Их Британийн Ерөнхий сайдаас эхлээд урлаг, спортын алдартнууд хэдэн арваараа байжээ.
Өмнө нь зөвхөн албан ёсны мэдэгдлээр л олон нийтэд хүргэдэг байсан шинэ угсаа залгамжлагчийн тухай мэдээг энэ удаа Кларенсын ордноос олон нийтийн сүлжээ сайт Твиттерээр зарласан нь уламжлал эвдсэн шинэ туршлага болж байна. Гүнгийн авхай Кэтерин өвдөж, эмнэлэгт хүргэгдсэнийг баталсан Кларенсын ордны мэдэгдлийг 7000 удаа ретвийт хийсэн байна.  Мөн ханхүү мэндэлсэн тухай мэдээг 13 мянган удаа дахин жиргэжээ.  Гүнгийн авхай өвдөж эхэлснээс хойш Их Британийн хайлтын системд “royal baby” гэсэн үг хамгийн эрэлттэй байсан бол АНУ-д Кейт Миддлтон гэсэн нэрээр хамгийн их хайлт хийжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан