Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Хоёр гаргүй жолоочийг аюулгүйн бүс зүүсэнгүй гэж торгожээ
Канадын иргэн Стив Симонар 28 жилийн өмнө хоёр гаргүй болжээ. Тэрээр энэ хугацаанд зүүн хөлийнхөө дор байрлуулсан  тусгай төхөөрөг ашиглан машинаа жолооддог, харин аюулгүйн бүс зүүе ч гэсэн чадахгүй өнөө хүрчээ. Гэтэл 55 настай түүнийг өнгөрсөн тавдугаар сард цагдаа “Аюулгүйн бүсээ зүүсэнгүй” хэмээн 175 доллараар торгосон байна. Түүнээс хойш тэрээр үүний залруулах гэж цагдаагийнхантай маргалдсаар байгаа гэнэ. Эцэст нь шүүх түүний торгуулийн хэмжээг өөрчилж багасгасан ч түүнийг хойшид аюулгүйн бүс хэрэглэхгүй байж болно гэсэн шийдвэр гаргаагүй байна.
Харин Стивын хувьд тавдугаар сар хүртэл хэн ч хэзээ  ч түүнийг аюулгүйн бүс хэрэглэсэнгүй гэж торгож, тэр ч бүү хэл шаардлага тавьж байгаагүй гэнэ. Гэтэл тэр байцаагч ердөө л “би таныг зүгээр ингээд явуулчихаж чадахгүй нь” гээд л торгочихсон гэнэ.
Саскатун хотын цагдаагийнхан Стивээс одоо болтол уучлал гуйгаагүй ч Стив ингэх ёстой гэж үзсээр байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан