Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
8 дугаар сарын1. Гэмтнийг суллахад нигууртай өдөр
Өчигдөр наймдугаар сарын 1-ний өдөр байлаа. Энэ өдөр монголд ялтан Намбарын Энхбаяр ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж, клиникийн хоёрдугаар эмнэлэг дэх шоронгийн тасгаас гарч гэрээдээ явлаа.

Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москвагийн олон улсны Шереметьевинй нисэх буудалд 40 хоног толгой хоргодсон АНУ-ын иргэн Эдвард Сноуденд ОХУ түр оршин суух зөвшөөрөл өгснөөр бас нисэх буудлаас гарч нэг жил амьдрах байр олон тийшээ явлаа. Тэгэхээр наймдугаар сарын эхний энэ өдөр гэмтнийг суллахад тун нигууртай сайн өдөр байсан бололтой.
Н.Энхбаярыг суллагдаж гарч ирэхэд намынхан, гэр бүлийнхэн нь угтаж авсан бол Э.Сноуден нисэх буудлаас таксигаар ганцаараа хот руу явсан байна.
Н.Энхбаярын хувьд “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж улсад хохирол учруулсан, япончуудын шашны телевиз байгуул хэмээн Гандантэгчинлэн хийдэд бэлэглэсэн тоног төхөөрөмжийг замаас нь зувчуулж хувийн ТВ-9 телевиз байгуулсан хэрэгт буруутай гэж шүүхээс ял өгсөн.
Америкийн иргэн Эдвэрд Сноуден нь ТТГ-т ажиллаж байхдаа төрийн нууц материалуудыг мэдээллийн хэрэгсэлд хууль бусаар өгсөн хэрэгтэйгээр АНУ эх орондоо аваачиж шүүх гэж байгаа ийм эрхэм.
Эдвард Сноуденийг суллахад оросууд “Тэр манайд ямар ч ажил эрхэлж болно. Ялангуяа PR чиглэлээр ажиллаж болно шүү дээ” гэж байна.
Харин манай Н.Энхбаярын хувьд МАХН-ын дарга болохоор энэ чиглэлээрээ ажлаа үргэлжлүүлэх биз. Гэхдээ түүнийг уучлан суллахаас өмнө биеийн нь байдал тун хүнд байгаа гэж намынхан, гэр бүлийнхэн нь мэдэгдэж байсан болохоор нэг хэсэгтээ эмнүүлж сувилуулах байх, түүний дараа улс төрийн амьдрал орж ирэх болов уу гэсэн таамаг байна.
БИТГИЙ СОЛИОР. ХИЙСЭН ХЭРГИЙНХЭЭ ЯЛ ШИЙТГЭЛИЙГ ХАРИН Ч БАГА АМСЛАА ТА. ТАНЫ ТӨР БАРЬЖ БАЙХ ҮЕД УЛС ТӨРӨӨС АВИЛГЫН ХЭРЭГТ ТАТАГДАЖ БАЙСАН ХҮН БИЙ ЮУ? БАЙХГҮЙ Ш ДЭЭ. УЛС ТӨРИЙН ДАЛД БАЙГАА БОХИР ЗАВААНЫГ ИЛРҮҮЛЖ ШИЙТГЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ БҮГД ХЭЛНЭ. ТАНЫГ ТӨР УУЧИЛЖ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЖ БАЙХАД ТӨРИЙНХӨӨ ӨӨДӨӨС БИТГИЙ НУЛИМ. АРД ТҮМНИЙГ ХАГАРГАН БУТАРГАХ ХЭРЭГГҮЙ ТА. УЛС ТӨРӨӨР ОРОЛДОЖ БОЛНО. ТӨР АРД ТҮМНЭЭРЭЭ БИТГИЙ ОРОЛД. ТА ӨС ХОНЗОН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙГЭЭР, НИЙГМИЙНХЭЭ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ҮЙЛЭЭ ЗӨВ БОЛГОЖ ҮГЭЭ ЖУДАГТАЙ БАЙЛГААЧ. ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХОХИРООСОН НЬ ТА ӨӨРӨӨ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХЭЭР ОДОО ИРГЭН ХҮНИЙХЭЭ ҮҮДНЭЭС, ОЛОН ОЛОН ХҮМҮҮСИЙНХЭЭ ӨМНӨӨС ТАНЫГ УЛС ТӨРИЙН ШОУ ЗУГАА ЦЭНГЭЛЭЭ ОДОО БОЛЬ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА.
Өчигдөр наймдугаар сарын 1-ний өдөр байлаа. Энэ өдөр монголд ялтан Намбарын Энхбаяр ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж, клиникийн хоёрдугаар эмнэлэг дэх шоронгийн тасгаас гарч гэрээдээ явлаа. 
Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москвагийн олон улсны Шереметьевинй нисэх буудалд 40 хоног толгой хоргодсон АНУ-ын иргэн Эдвард Сноуденд ОХУ түр оршин суух зөвшөөрөл өгснөөр бас нисэх буудлаас гарч нэг жил амьдрах байр олон тийшээ явлаа. Тэгэхээр наймдугаар сарын эхний энэ өдөр гэмтнийг суллахад тун нигууртай сайн өдөр байсан бололтой.
Н.Энхбаярыг суллагдаж гарч ирэхэд намынхан, гэр бүлийнхэн нь угтаж авсан бол Э.Сноуден нисэх буудлаас таксигаар ганцаараа хот руу явсан байна.
Н.Энхбаярын хувьд “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж улсад хохирол учруулсан, япончуудын шашны телевиз байгуул хэмээн Гандантэгчинлэн хийдэд бэлэглэсэн тоног төхөөрөмжийг замаас нь зувчуулж хувийн ТВ-9 телевиз байгуулсан хэрэгт буруутай гэж шүүхээс ял өгсөн.
Америкийн иргэн Эдвэрд Сноуден нь ТТГ-т ажиллаж байхдаа төрийн нууц материалуудыг мэдээллийн хэрэгсэлд хууль бусаар өгсөн хэрэгтэйгээр АНУ эх орондоо аваачиж шүүх гэж байгаа ийм эрхэм.
Эдвард Сноуденийг суллахад оросууд “Тэр манайд ямар ч ажил эрхэлж болно. Ялангуяа PR чиглэлээр ажиллаж болно шүү дээ” гэж байна.
Харин манай Н.Энхбаярын хувьд МАХН-ын дарга болохоор энэ чиглэлээрээ ажлаа үргэлжлүүлэх биз. Гэхдээ түүнийг уучлан суллахаас өмнө биеийн нь байдал тун хүнд байгаа гэж намынхан, гэр бүлийнхэн нь мэдэгдэж байсан болохоор нэг хэсэгтээ эмнүүлж сувилуулах байх, түүний дараа улс төрийн амьдрал орж ирэх болов уу гэсэн таамаг байна.
0 Сэтгэгдэл
2013.08.02
























